"Азийн Давос" гэж нэрлэгддэг Боаогийн Азийн форум Хятадад нээлтээ хийжээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэ форум гуравдугаар сарын 28-наас 31-ний хооронд Хайнань мужийн Боао хотод болох юм.
Энэ жилийн форум "Тодорхойгүй ертөнц: сорилтын өмнөх эв нэгдэл, хамтын ажиллагаа, хөгжлийн төлөөх нээлттэй байдал" гэсэн гол сэдэвтэйгээр явагдах аж. Зохион байгуулагчдын мээдгдсэнээр, цар тахлын дараа анх удаа оролцогчид биечлэн ирж оролцож байгаагаараа давуу талтай гэнэ.
Форумын үеэр нийт 50 гаруй арга хэмжээ болох бөгөөд гуравдугаар сарын 30-ны өдөр Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цян нээлтэд оролцох юм байна. Энэ нь түүний хувьд гуравдугаар сард албан тушаалдаа очсоноос хойш олны өмнө томоохон мэдэгдэл хийж буй анхны тохиолдол юм. Форумд 2000 гаруй албан тушаалтан, дэлхийн улс орны төрийн тэргүүн байсан хүмүүс болон 50 орны бизнес төлөөлөл оролцох юм байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |