Гуравдугаар сарын 27-ны өдөр Хятадад Японы иргэн тагнуул хийсэн хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ. Энэ талаар Deutsche Welle сонин мэдээлсэн байна.
"Хятадын эрх баригчид хууль ёсны дагуу Японы иргэний эсрэг эрүүгийн албадан арга хэмжээ авсан. Тухайн иргэн тагнуул хийсэн, БНХАУ-ын эрүүгийн хууль болон тагнуулын эсрэг хууль зөрчсөн" гэж Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мао Нин мэдэгджээ. Мөн сүүлийн жилүүдэд Японы иргэд дундаас энэ төрлийн хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан хэд хэдэн тохиолдол гарсныг онцолсон байна.
Энэ мэдээлэл гарсны дараа Бээжин дэх Японы Элчин сайдын яам Хятадын ГХЧ-д хандан, баривчлагдсан хүнтэй уулзах зөвшөөрөл өгөхийг хүсчээ. Түүнчлэн түүний баривчлагдсан шалтгааны талаарх мэдээллийг цуглуулж байгаа аж. Тухайн иргэн нь Японы Astellas Pharma Inc эмийн компанийн ажилтан байсан гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |