Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун улс орныхоо цөмийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор зэвсэгт зориулсан цөмийн материал үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэхийг үүрэг болгожээ. Энэ талаар Солонгосын цахим мэдээллийн төв агентлаг мэдээлсэн байна.
"Цөмийн зэвсгийн тоог нэмэх Хөдөлмөрийн намын төв хорооны төлөвлөгөөг бүрэн биелүүлэхийн тулд зэвсгийн цөмийн материал үйлдвэрлэлтийг цаашид өргөжүүлж, цөмийн зэвсгийн үйлдвэрлэлийг өргөжүүлэхэд түлхэц өгөх ёстой" хэмээн Ким Жон Ун мэдэгджээ.
Түүнчлэн цөмийн зэвсгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх нь тусгаар тогтнолоо хамгаалахад нэн чухал гэдгийг Ким Жон Ун онцолсон байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |