Орост нисэх буудал, галт тэрэг болон усан боомтын буудлуудад худалдаалагдах хүнсний бүтээгдэхүүний үнийн нэмэлтийг хязгаарлах санал гаргажээ. Ийм хуулийн туслийг Оросын Либерал ардчилсан нам боловсруулсныг Известия мэдээлсэн байна.
Дэлгүүр, худалдааны төвүүд болон бусад худалдааны цэгүүдэд зарагдаж байгаагаас өндөр үнээр нисэх буудал, галт тэрэг, усан боомтуудын буудлын дэлгүүрүүдэд хүнсний бүтээгдэхүүн борлуулж байгаа тул ийм хуулийн төсөл боловсруулсан байна.
Аялагчид тухайн бараа бүтээгдэхүүнийг бусад газраас авч чадахгүй тул өндөр үнээр хүнсний бүтээгдэхүүн худалдан авдаг тул үнийн шударга бодлого нэвтрүүлэх шаардлагатай гэж хууль тогтоогчид үзжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |