Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Германд сүүлийн 30 жилд тохиосон хамгийн том ажил хаялтын улмаас тээврийн салбар зогсонги байдалд оржээ
2023-03-28

Германд сүүлийн 30 жилийн түүхэн дэх хамгийн том ажил хаялт үргэлжилж байгаа талаар Евроньюс агентлаг мэдээлжээ. Ажил хаялтын улмаас нийтийн тээвэр, нисэх буудал болон төмөр замын үйл ажиллагаа доголдсон байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, даваа гарагт хот хоорондын галт тэрэгний хөдөлгөөн бүхэлдээ зогсжээ. Энэ ажил хаялтад 120 мянга орчим ажилтныг нэгдэхийг үйлчилгээ, тээвэр, дэд бүтцийн салбарын ажилтнуудын үйлдвэрчний эвлэл уриалсан байна. Тэд цалингаа доод тал нь 10,5 хувиар нэмүүлэхийн тулд ийнхүү эсэргүүцэж байгаа бөгөөд Германд инфляци өндөр байгаагийн улмаас амьдралын өртөг нэмэгдсэн тул цалингаа нэмүүлэхээр шаардан ажил хаяж байгаа аж. Энэ улсад суурь инфляци 3,6 хувьд хүрсэн байна.

 

Ажил хаялт олон салбарыг хамарсан тул эрх баригчид үйлдвэрчний эвлэлийнхэнтэй хамт хэлэлцээрийн ширээний ард суухаас аргагүй болсон гэнэ. Энэ хэлэлцээр лхагва гараг хүртэл үргэлжлэх аж. Эрх баригчид цалинг таван хувиар нэмэх санал тавьсныг үйлдвэрчний эвлэл хүлээж авалгүй, дахин ажил хаяна хэмээн мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Ард түмнээ дэмжихгүй дайныг дэмжээд байхаар жагс ч л таарна.2023 онд германы Э/З ийн өсөлт +1 % гэсэн.Манайх чинь харин 4 гаруй % тай байна.
2023-03-28
Иргэн:
Гадаадын бүх улсуудын иргэд хуурамч жагсаал цуглаан ба хуурамч ажил хаялт хийж, Оросуудыг ба Монголчуудыг жагс гэж уриалдаг юм.
2023-03-28