Хүн бүр өөрийнхөө ажил үйлсийг оюун бодол сэтгэл санаагаараа цогцлоож, бие бялдраа үзэсгэлэнтэй хээнцэр, ихэмсэг талбиун бас ариун байлгах нь хувь хүн өөртөө хир зэрэг эзэн байхаас шалгаална.
Нэг л их эх орон, ард түмэн гэж эзэн биегүй хоосон ярьж, хариуцлага хүлээх хэн ч байхгүй сувс үг, тархи ботгируулсан улс төрд автваас сөнөл сүйрэл рүү гудайна.
Баян, ядуу гэдэг үйлдлийг хүн өөрөө бүтээдэг эрүүл саруул бол баян амьдрах боломж хүмүүст бий. Иймийн тулд ямар үзлийг сонгох вэ гэдэг л чухал.
Хэнийг, юуг, ямрыг сонгоно тэр лайгаа л үүрнэ. Аз жаргалтай байх нь хүний дотоод эрчим долгисоос үүдэлтэй. Сайн сайхан гэрэл гэгээтэй бодол тээвэл хүний нүүрийн буян гийж жавхаалаг бас сүрлэг болно. Ер нь хүн өөрийгөө олох үйлс л тун онцгой хээнцэрлэл. Үнэ цэнэтэй амьд байж амьдрах нь хүн болсны хэрэг бүтлээ л гэсэн үг.
Өнөөгийн манай нийгэм социализм гэдэг дэлбэрэх бодис хаа сайгүй булж гишгэх газар олдохгүй болсон мэт. Хүнийг айлган сүрдүүлж, сүнсийг нь бөхөөж, шүүхээр гэм буруу нь тогтоогүй байхад хүний нэр төрийг гутаах хор цацсаар л… Гэтэл улаан цайм хэдэн тэрбум, их наядын дээрэм тонуул илт байхад төр шүү юм нь сохорчихоно, дүлийрчихэнэ.
Нөгөө шударга шудардаг нөхдийгөө хараад анзаараад л бай даа. Баригдана даа баригдана, баригдсандаа баригдсан гэвч нууна.
Тариалан эрхлэх, Мал хамгаалах, Боловсролын Сангийн Зээлээ л хар! Онигоо цаашаа бүр гамшиг. Эд нарыг хэн сонгодог юм бэ? Хамсаатнууд нь сонгогчид өөрсдөө. Архи мөнгө хоёроор авлигадуулаад л дуусаа. Хүн бүхэн өөрийнхөө үнэ цэнийг дээдэлж эхлээд өөрөөсөө урвалгүй аз жаргалтай байх боломжоо бүү алд тэрний эзэн нь хүн өөрөө.
Хүн эрх чөлөө буюу хариуцлага, өмчтэй байх эрхийг сонгочихол сайнсан. Хүн болгон тэжээвэр мал мэт байваас орчлонд хүн болсны хэрэг юун?!
Социалистууд хүнийг дуртай цагтаа алж идэх мал мэт хардаг. Тийм ч учраас 70 жил хүнээр бой хийсэн тэрнийхээ 100 жилийг сүржин тэмдэглэсээр…
Бүх баримтуудыг нь тун удахгүй дэлгэнэ хараарай…Тэгээд цаашдаа яахыгаа, хэн болохыгоо өөрсдөө л мэд !
Д.Сосорбарам
Уншиж байна |