Францад тэтгэврийн шинэчлэлийн тухай хуулийг эсэргүүцсэн олны жагсаал цуглаан намжихгүй хэвээр байна. Өнөөдөр буюу гуравдугаар сарын 28-ны өдөр Францад 10 дахь удаагийн эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ үеэр дэг журам хамгаалахын тулд 13 мянган цагдааг дайчилна гэж Францын Дотоод хэргийн яам мэдэгджээ.
Гуравдугаар сарын 28-ны мягмар гарагт болох эсэргүүцлийн жагсаал нь энэ улсад зохион байгуулагдаж буй олныг хамарсан 10 дахь эсэргүүцлийн ажиллагаа болох юм. Үйлдвэрчний эвлэлүүд төмөр замчдыг ажил хаялтад нэгдэхийг уриалж байгаа тул метроны ажиллагаа саатаж болзошгүй байна. Түүнчлэн агаарын диспетчерүүд, багш болон эрчим хүчний салбарынхан ажил хаялтад нэгджээ. Мөн хэд хэдэн хотод нислэгүүдийн 20 орчим хувийг цуцалж болзошгүй байгаа талаар Франс Пресс агентлаг мэдээлсэн байна.
Францын засгийн газар гуравдугаар сарын дундуур тэтгэврийн шинэчлэлийг баталсан нь ийнхүү эсэргүүцэл дагуулж байгаа юм. Шинэчлэлийн хүрээнд тэтгэвэрт гарах насыг 62 байсныг 64 болгон нэмэгдүүлж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |