Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Иргэд эсэргүүцэж, бүх нийтээр ажил хаясан тул Нетаньяху шүүхийн шинэчлэлийг хойшлуулав
2023-03-28

Израильд шүүхийн шинэчлэл хийх хуулийн төслийг иргэд эсэргүүцэн, гурван сар орчим хугацаанд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан ч эрх баригчид үл хайхарсан тул бүх нийтийн ажил хаялт зарласан юм. Түүнчлэн эмх замбараагүй байдал дэгдэх болсон тул Израилийн Ерөнхийлөгч ч мэдэгдэл хийн, хуулийн төслийг хэлэлцэхээ зогсоохыг уриалж байлаа. 

 

Улмаар, олон нийтийн эсэргүүцлийг дагуулсан, шүүхийн шинэчлэлийн тухай хуулийн төслийн хоёр, гурав дахь хэлэлцүүлгийг парламентын дараагийн чуулган хүртэл хойшлуулах шийдвэрийг Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху гаргасан байна. 

 

"Үндэстнээ хагалан бутаргахаас зайлсхийхийн тулд хэлэлцүүлгийг хойшлуулах шийдвэр гаргалаа" хэмээн Нетаньяху мэдэгджээ. 

 

Дээд шүүхийн эрх мэдлийг хязгаарлах гэсэн энэ хуулийн төслийг олон нийт эсэргүүцэн, гурав дахь сардаа тэмцэж байгаа юм. Израильд Дээд шүүх парламентын шийдвэр хууль бус гэж үзвэл хориг тавих эрхтэй байдаг бөгөөд харин шинэ хуульд энэ эрхийг хязгаарласан нь дарангуйлал тогтох үндэс болно гэж шүүмжлэгчид үзэж байгаа аж.

 

Эсэргүүцэл он гарснаас хойш эхэлсэн бөгөөд харин өнгөрсөн долоо хоногт хурцадмал байдалд шилжсэн юм. Ням болон даваа гарагт Иерусалим дахь парламентын ордны гадаа олон мянган хүн цуглаж, эмх замбараагүй байдал үүсгэсний дээр орон даяар ажил хаялт зарлаж, үүнд тээврийн салбарынхан, эмнэлгийн ажилтнууд, төрийн албан хаагчид, банкныхан, хувийн компаниуд ч нэгджээ.

 

Ажил хаялтын улмаас бараг бүхий л байгууллагын үйл ажиллагаа доголдож, олон улсын нислэгүүд саатан, боомтуудын үйл ажиллагаа зогссон байна. Түүнчлэн МакДональдсын зоогийн газрууд ч хаагджээ. Харин Нетаньяху шүүхийн шинэчлэлийг хойшлуулах болсноо мэдэгдсэний дараа Израилийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо бүх нийтийн ажил хаялтаа зогсооно гэж мэдэгдсэн байна. 

 

Эсэргүүцэл дагуулсан шинэчлэл 

 

Нетаньяхугийн засгийн газрын дэвшүүлсэн шүүхийн шинэчлэлийн тухай хуулийг израильчууд олон сарын туршид эсэргүүцсээр ирсэн юм. Энэ эсэргүүцэлд улс төрчид ч нэгдэн, хэд хэдэн хотын дарга парламентын өмнө өлсгөлөн зарлана гэж мэдэгдэж байлаа. Түүнчлэн шүүхийн шинэчлэлийг эсэргүүцэн мэдэгдэл хийсэн Батлан хамгаалахын сайдыг Нетаньяху огцруулсны дараа Нью-Йорк дахь Израилийн Ерөнхий консул халагдах өргөдлөө өгч, тэмцэлд нэгдэнэ гэдгээ илэрхийлж байв.  

 

Энэ шинэчлэл хийгдвэл шүүх засаглал хууль тогтоох болон гүйцэтгэх шатны байгууллагуудын шийдвэрт нөлөөлөх боломжгүй болох аж. Израилийн парламент нэг танхимаас бүрддэг. Засгийн газрын үйл ажиллагаанд Дээд шүүх хяналт тавьдаг бөгөөд эрхзүйд нийцэхгүй гэж үзсэн хуульд Дээд шүүх хориг тавьдаг юм. Харин шүүхийн шинэчлэл хийгдсэнээр Дээд шүүх ийм эрхгүй болж, аливаа хоригийг парламентын энгийн олонхын буюу 61 хувийн саналаар цуцлах боломжтой болох аж. Ингэснээр эрх баригч эвсэл аливаа хуулийг ямар ч саадгүй дэмжиж, цуцлах боломжтой болно гэсэн үг. 

 

Гэвч энэ хууль нь Израильд дарангуйлал авчирна гэж шүүмжлэгчид үзэж байна. Харин Нетаньяху, ард түмнээс сонгогдсон парламентын үйл ажиллагааг шүүх хязгаарладаг байх нь ардчиллын эсрэг үйлдэл хэмээн үзэж байгаа аж.

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин