Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Найруулдаг, нунтаг шар айраг бүтээжээ
2023-03-27

Германы шар айраг үйлдвэрлэгч нэгэн компани шар айраг исгэх уламжлалт технологид хувьсгал хийснээ  зарлажээ. Энэ талаар Daily Mail сонин мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Германы компани дэлхийн анхны нунтаг шар айраг бүтээжээ. Энэ нунтагийг усанд хийж найруулаад жинхэнэ шар айраг уух боломжтой аж. Зах зээл дээр энэ бүтээгдэхүүн дэлгэрвэл үйлдвэрлэл, тээвэрлэлтийн зардлыг хэмнэнэ гэж компанийнхан мэдэгдсэн байна. 

 

Компанийнхан Dryest Beer шар айраг үйлдвэрлэх технологийг гарган авахын тулд түншүүдийнхээ хамт хоёр жилийн хугацаанд ажиллажээ. Эхний ээлжинд гарган авсан шар айраг нь согтууруулах ундааны агууламжгүй аж.  Найруулдаг шар айраг бүтээгчид хүргэлтийн зардал өндөр байдаг Ази, Африкийн орнуудад бүтээгдэхүүнээ нийлүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин