Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн засгийн газар шүүхийн шинэчлэлийн хууль боловсруулан батлахаар зэхэж, энэ нь израильчуудын зүгээс ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч байгаа юм. Өнөөгийн хуулиар шүүх засаглал засгийн газраа хянаж, аливаа хуулийг эрхзүйд нийцэхгүй гэж үзвэл хориг тавьдаг бол шүүхийн шинэчлэлээр парламентын олонхын саналаар шүүхийн хоригийг цуцалдаг болох аж.
Орон даяар энэ шинэчлэлийг эсэргүүцэж, эмх замбараагүй байдал үүсэж байгаа энэ үед тус улсын Ерөнхийлөгч Ицхак Герцог засгийн газартаа хандан шүүхийн шинэчлэлийг зогсоохыг уриалсан байна. "Израилийн ард түмний эв нэгдлийн төлөө, хариуцлагын төлөө та бүхнийг хууль батлах явцаа нэн даруй зогсоохыг уриалж байна" хэмээн Израилийн Ерөнхийлөгч мэдэгджээ.
Израильд шүүхийн шинэчлэлийг эсэргүүцсэн давалгаа гурван сар орчим үргэлжилж байгаа юм. Өнгөрсөн ням гарагт гэхэд л 600 мянга гаруй хүн эсэргүүцлийн жагсаалд нэгджээ. Мөн энэ үеэр Биньямин Нетаньяхугийн ордон руу жагсагчид дайрч, цагдаагийнхан мөргөлдсөн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |