Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт ирүүлээд байна. УИХ прокурорын саналыг ажлын тав хоногт багтаан буюу энэ долоо хоногт хэлэлцэн шийдвэрлэх ёстой.
УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай прокурорын саналыг эхлээд УИХ-ын халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэнэ. Үүний дараа буюу ирэх лхагва эсвэл пүрэвт гаригт МАН-ын бүлэг энэ асуудлаар хуралдаж, шийдвэрээ гаргана гэдгийг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэллээ.
Б.Хэрлэн
Уншиж байна |