Туркэд хоёрдугаар сард хүчтэй газар хөдлөлт болж, хот суурин нуран, олон мянган хүн амиа алдсан. Энэ гамшгийн дараа газар хөдлөлт үргэлжилсээр байгаа юм. Ийнхүү газар хөдлөлтийн идэвхтэй үед амьдарч байгаа Туркийн иргэд тоть шувуу ихээр сонирхох болсон гэнэ. Учир нь энэ шувуу газар хөдлөлтийг урьдаас мэдэрдэг тул тоть авах иргэдийн тоо огцом нэмэгдсэн гэж Yeni Akit сонин бичжээ.
"Тоть байгалийн гамшгийг урьдаас мэдэрдэг гэдэгт итгэсэн хүмүүс газар хөдлөлтийн дараа энэ шувууг авах нь эрс нэмэгдсэн" хэмээн сонинд онцолсон байна. Тэр дундаа Элязыг мужид амьтны дэлгүүрээс тоть сураглах хүмүүсийн тоо эрс нэмэгджээ. Энэ бизнесийг эрхэлдэг Фатих Гюрбюзийн өгүүлснээр, газар хөдлөлт болсны дараа тоть худалдан авах хүмүүсийн тоо 10 дахин нэмэгдсэн гэнэ.
Эргэн сануулахад, хоёрдугаар сарын зургааны өдөр Туркийн Кахраманмараш мужид 7,7 болон 7,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон юм. Үүний араас хэдэн мянган чичирхийлэлт болж байв. Энэхүү байгалийн гамшгийн улмаас Туркэд 50 мянга гаруй хүн амиа алдсан юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |