АНУ-ын Миссисипи, Алабама мужуудад хөнөөлт торнадо шуурга дайрсны улмаас олон барилга байшин сүйдэж, 26 хүн амиа алдсан талаар ВВС агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, гамшиг нүүрлэсэн газруудад онц байдлын дэглэм тогтоосон байна. Олон барилга байшин байгалийн гамшгийн улмаас бүрэн нурж, харин тэсэж үлдсэн барилгууд цахилгаан эрчим хүчгүй болсны улмаас 250 мянга гаруй оршин суугч цахилгаангүй байгаа аж. Гамшиг болсон бүс нутагт аврагчид ажиллаж байгаа гэнэ.
Энэ удаагийн торнадо нь сүүлийн 10 гаруй жилд тохиосон хамгийн хүчтэй шуурганд тооцогдож байгаа аж. Салхины хурд цагт 130 км хүрчээ. Цаашид дахин гамшиг нүүрлэж болзошгүй тул оршин суугчдыг аюулгүй газарт байрлахыг цаг уурчид анхааруулсан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |