Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьжээ. Энэ үеэрээ тэрбээр Украин дахь дайныг нэн даруй зогсоохыг уриалсан байна. Энэ талаар Анадолу агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Эрдоган Путинтэй ярилцах үеэрээ "Орос, Украины сөргөлдөөөнийг хэлцлийн замаар нэн даруй шийдэх нь нэн чухал гэж Турк улс үзэж байгаа"-г цохон тэмдэглэсэн байна. Мөн үр тарианы хэлэлцээрийг сунгах асуудлаар нааштай байр суурьтай байгаад нь Путинд талархал илэрхийлсэн аж.
Түүнчлэн хоёр талын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцсэн байна. Орос, Турк, хоёр орны хоорондын бараа эргэлтийг 100 тэрбум долларт хүргэхээр төлөвлөж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |