Япон улсад зөвхөн аялал жуулчлалын зорилгоор богино хугацаагаар зорчих тохиолдолд визийн мэдүүлгийг энэ сарын 27-ны буюу өнөөдрөөс эхлэн онлайнаар хүлээн авч цахим визийг олгож эхэллээ.
1. Цахим виз олголтын систем (JAPAN eVISA)- ийн тухай
Япон хэл) https://www.mofa.go.jp/mofaj/toko/visa/tanki/visaonline.html
Англи хэл) https://www.mofa.go.jp/j_info/visit/visa/visaonline.html
2. Онлайн мэдүүлэгт хамрагдах зорчих зорилго, хугацаа зэрэг
(1)Зорчих зорилго
Аялал жуулчлал
(2)Зорчих хугацаа
90 хүртэл хоног
(3)Хүлээж авах боломжтой визийн мэдүүлэг
Зөвхөн виз мэдүүлсэн өдрөөс зорчих өдөр хүртэл 7-оос дээш хоног байгаа мэдүүлэг үүнд хамаарна.
3. Визийн онлайн мэдүүлгийн систем
3 дугаар сарын 27 (Даваа) –ны 13:00 цагаас хойш идэвхжүүлнэ.
4. Бүрдүүлэх материал
Бүрдүүлэх материалын тухайд доорх холбоосоор нэвтэрч бүрдүүлэх материалын жагсаалттай танилцана уу. Виз мэдүүлгийн материалыг шалгах явцад шаардлагатай гэж үзвэл нэмэлт материал шаардах болохыг анхаарна уу.
(Япон хэл) (Монгол хэл)
5. Виз мэдүүлэх
-.Эхний шатанд визийн мэдүүлгийг урьдчилсан байдлаар хүлээн авах ба ЭСЯ-ны зүгээс шаардлагатай материал бүрэн эсэхийг нягталж байж албан ёсоор хүлээн авсанд тооцно. ( амралтын өдрөөр хийгдсэн виз мэдүүлгийн тухайд ЭСЯ-ны хүчин чадлаас хамаарч дараагийн ажлын өдрүүдэд нягталж үзэх болохыг анхаарна уу.) Нэгэнт илгээсэн виз мэдүүлгийн материалын мэдээлэл дутуу тохиолдолд онлайн мэдүүлгийг хийх үед бүртгүүлсэн холбоо барих утасны дугаараар, эсвэл цахим шуудангаар холбогдох болно.
-Виз мэдүүлгийн материалыг албан ёсоор хүлээн авсан нь тодорхой болж байж сая материалтай нарийн танилцаж, шалгаж эхлэх ба албан ёсоор хүлээж авсан өдрийг оруулаад ойролцоогоор ажлын 4 хоногийн дараа виз мэдүүлгийн хариу болон хураамжаа төлөх тухай агуулга бүхий цахим шууданг илгээнэ. ( Жишээлбэл, Пүрэв гарагт албан ёсоор хүлээж авсан гэдэг нь тодорхой болсон виз мэдүүлгийн хариу шуудан (e-mail) дараа долоо хоногийнх нь Мягмар гарагт илгээгдэх болно.)
Мөн виз мэдүүлгийн материалтай нарийн танилцах шалгалтын явцад шаардлагаас хамаарч тухайн виз мэдүүлэгчийг ЭСЯ-д биечлэн ирж ярилцлаганд орохыг шаардах тохиолдол байж болохыг анхаарна уу.
-Виз мэдүүлгийн материалтай танилцах шалгалтын дүнд виз олгохоос татгалзсан хариу гарсан тохиолдолд ч гэсэн хариуг цахим шуудангаар илгээх ба татгалзсан шалтгааны талаар огт тайлбар хийхгүй болохыг онцгой анхаарна уу.
6. Визийн олголт ( визийн хураамжийг төлөх )
-Виз мэдүүлгийн хариу болон визийн хураамжийн тухай цахим шууданг хүлээн авсныхаа дараа хугацаа алдалгүй ЭСЯ дээр биечлэн ирж виз мэдүүлгийн хураамжаа төлнө үү. Ингэхдээ тухайн виз мэдүүлэгч мөн гэдгээ нотлон харуулах үүднээс илгээгдэж очсон цахим шуудан болон гадаад пасспортоо цонхон дээр шалгуулах шаардлагатай.
-Виз мэдүүлгийн хураамжаа төлөх цаг нь урьдын адил тухайн ЭСЯ-ны ажлын өдрийн үдээс хойш 14:30 – 16:30 цаг болно.
- Виз мэдүүлгийн хураамжаа төлөөгүй тохиолдолд цахим виз олгогдохгүй болохыг анхаарна уу.
Хураамжаа төлсний дараа тухайн виз мэдүүлэгчид цахим виз олгогдсон тухай мэдээ цахим шуудангийн хаягт нь илгээгдэнэ. Виз мэдүүлэгч нь тухайн илгээгдэж очсон цахим визийг хэвлэж онгоцонд суух үедээ үзүүлэх зэрэг зориулалтаар биедээ авч явах шаардлагатай.
7. Лавлах
A. Цахим шуудангаар лавлах
JAPAN eVISA туслах үйлчилгээ: JAPAN eVISA цахим хуудасны inquiry form-оос лавлах (24 цаг)
Англи хэл・ Япон хэл
Японд зорчиж буй гадаад иргэдэд зориулсан визийн лавлах үйлчилгээ: 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлэхээр ажиллаж байна.
В. Утсаар лавлах
Японд зорчиж буй гадаад иргэдэд зориулсан визийн лавлах үйлчилгээ: Тухайн улс орон бүрт зориулагдсан тусгай дугаар нээгдэж ажиллана. (24 цаг, англи хэл)
Уншиж байна |