Хойд Македонийн Зэвсэгт хүчний Ерөнхий штаб Украинд Ми-24 нисдэг тэрэг 12 нэгжийг өгөхөөр болжээ. Энэ талаар тус улсын Батлан хамгаалахын сайд Славянка Петровская мэдэгджээ. Түүний өгүүлснээр, зохих шийдвэрийг лхагва гарагт Засгийн газар дэмжих юм байна.
Хойд Македонийн Батлан хамгаалахын сайдын мэдэгдсэнээр 12 нисдэг тэрэг Украинд өгөх нь Македонийн армийн байлдааны чадварт нөлөөлөхгүй, учир нь барууны орнуудаас шинээр нисдэг тэрэг авахаар төлөвлөж байгаа гэнэ. Түүнчлэн Ми-24 нисдэг тэрэгнүүдийн ихэнх нь сүүлийн үед байлдааны бэлэн байдалд байгаагүй аж.
Эдгээр нисдэг тэрэг нь Зөвлөлтөд үйлдвэрлэгдсэн, 20 гаруй жилийн өмнө Украин Македонид зарж байсан техникүүд аж. Тэдгээрийн заримыг Израилийн компанитай хамтран шинэчилж, НАТО-ийн хүчтэй хамтран ажиллахад нийцүүлэн өөрчилсөн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |