Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Увс аймаг ОХУ-ын Хакаситай хамтын ажиллагаагаа бэхжүүлж байна
2023-03-24

Тун саяхан Улаангом хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Наянтайн Ганцогт, хотын захирагч Цэдэн-Ишийн Гантөмөр нар удирдсан төлөөлөгчид Хакасид зочлов. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улаангом хотын захиргааны ажилтнууд, дунд сургуулийн захирлууд, цэцэрлэгийн эрхлэгчид багтсан юм. Тэдний айлчлалын гол зорилго нь хүүхдийн нэмэлт боловсролын салбарт туршлага солилцох явдал байв.

 

 

Бидний хувьд Хакасийн сурган хүмүүжүүлэгчдийн боловсролын ажиллагааны туршлага их сонирхол татсан гэж  Улаангом хотын захирагч Цэдэн-Ишийн Гантөмөр «SM.News» мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагаа дурдав (https://abakan.sm.news/xakasiya-i-mongoliya-nalazhivayut-sotrudnichestvo-v-gumanitarnyx-sferax-13891-u3t5/). Яагаад гэвэл олон дугуйлан болон дамжаануудын хичээл уламжлалт бус аргачлалаар явагддаг юм байна. Хүүхдүүд эрх чөлөөтэй, санаачлагатай суралцсанаар бүтээлч уур амьсгал бүхий орон зай бүрэлдэж, ялангуяа роботын техник, байгалийн шинжлэх ухаан, бүтээлч ажиллагааны чиглэлүүд сонирхол их татлаа.   

 

Ирээдүйд хөрөнгө оруулах ажиллагаа чанартай боловсролоос эхтэй тул нэмэлт боловсролын асуудлыг анхаарч үзэх нь зүйтэй гэдгийг хотын захирагч Цэдэн-Ишийн Гантөмөр цохон тэмдэглэж, Хакаси болон Монгол Улсын хувьд спорт, аялал жуулчлал, хүмүүнлэгийн болон шинжлэх ухаан, соёлын гэх мэт олон салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахад бэлэн гэдгээ илэрхийлэв.

 

Монгол хүүхдүүдийн нэгэн адил Хакасийн хөвгүүд багаасаа бөхийн олон төрлүүдээр хичээллэдэг. Манай нэрт бөх, дархан аварга Хорлоогийн Баянмөнх залуудаа Иван Ярыгинтай хамт бэлтгэл хийдэг байсан. Энэ уламжлалыг сэргээж, манай бөхчүүдийн хамтарсан бэлтгэлийг эхлүүлэхээр төлөвлөж байна. Мөн манай хотод маш сайн хөл бөмбөгийн талбай байгуулагдсан бөгөөд тэр талбай дээр 2022 оны улсын аварга шалгаруулах тэмцээн явагдсан. Хакасийн сагсан бөмбөгчид манай тамирчидтай тоглох саналыг бид дуртайяа хүлээн авсан гэж Цэдэн-Ишийн Гантөмөр ярьсан юм.

 

Аялал жуулчлалын хувьд гэвэл ОХУ, Монгол Улсын хооронд иргэд 30 хоног визгүй зорчих журамтай тул Хакаси, Монголын оршин суугчид олон жил бие биенийдээ зочилж ирсэн. Улаангом Абакан хотоос 700 км зайд оршдог нь бие биенийхээ тухай мэдлэгийг зузаатгах танин мэдэхүйн аялал жуулчлал хөгжүүлэхэд дөхөмтэй.

 

Мөн соёлын хувьд Хакаси, Монгол Улс олон нийтлэг талтай – хөгжмийн зэмсэг, гэр ахуй, хоол, унд гээд ижил зүйл их гэж Улаангом хотын захирагч тэмдэглэв. Иймээс хамтын ажиллагааны чухал чиглэл болсон соёлын харилцааг бүх талаар хөгжүүлэх нь зүйтэй. Айлчлалын эцэст монголын төлөөлөгчид Хакасийн төлөөлөгчдийг хариу айлчлал хийхийг урив.

 

Улаангом хотын дунд сургуулийн сурагчид спортын болон соёлын хамтарсан арга хэмжээ зохион байгуулахад Хакасийн сурагчдыг хүлээж байна. Мөн Улаангомын багш нар удахгүй Хакасийн боловсролын хөгжлийн дээд сургуульд мэргэжил дээшлүүлэх юм.     

 

Дурьдсан арга хэмжээнүүд манай бүс нутгуудын соёлын солилцоо, үндэсний хэл сурталчлахад том хөшүүрэг болох нь дамжиггүй. Хакасийн төлөөлөгчдийн цохон тэмдэглэснээр, Монголын төлөөлөгчид орос хэл сурах асуудалд онцгой анхаарал хандуулсан аж. Орос хэл манай ард олныг холбох түгээмэл хэрэгсэл бөгөөд дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт багтсан байдаг. 

 

Хамтын ажиллагааны хэтийн бас нэг чухал асуудал бол дээд боловсролын салбарт хамтрах явдал бөгөөд энэ тал дээр Хакаси, Монгол Улсын их, дээд сургуулиуд хооронд харилцаа тогтооход анхаарах болно. 

 

Манай бүс нутгуудын хамтын ажиллагаа хөгжиж, дэвжих нь дамжиггүй билээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Zavaan yumnuudtai ih suujreh yumaa
2023-03-27
Улсын ззардалаар явж байвал ОХУй ч хамаагүй гээд л явах юм да зайлуул
2023-03-25
ЗОЧИН:
За тэгээд тэнд амьдрал ямар байна.Манай зарим нөхөд орос тураалдаа орчихсон гэж яриад байна.Зарим нь дотооддоо тулаантай гэж Д.НОМИНДАРЬ, ДО. СҮХБААТАР /ЖАНЖИН БИШ ШҮҮ АГЕНТ ТРОЛЛ/ нар монголд тархи угаагаад эхлэсэн..ХАРИУЛТ ӨГӨӨЧ ЭЭ
2023-03-24
Www:
Ene mash zuv ekhlel shuu! Amjilt khusye!saikhan nutgaa sain khugjuuleerei!
2023-03-24
wewe:
30 жил туршлага судаллаа даа. ЗҮгээр гадаад явмаар санагдаад гээд үнэнээ л хэлмээр байнашд.
2023-03-24