ВИДЕО: Паркийн эргэдэг тоглоом нурж, 11 хүн гэмтжээ
2023-03-24

Энэтхэгт цэнгэлдэх хүрээлэнгийн эргэдэг савлуур нурсны улмаас 11 хүн бэртэж гэмтжээ. Энэ талаар India Times сонин мэдээлсэн байна. 

 

Энэ тоглоом нь олон давхар барилгын өндөртэй тэнцэх өндөрт хүмүүсийг гаргаад, дараа нь 360 градусаар тэнхлэгээрээ эргэдэг байна. Эргэж дуусаад огцом уруудаж байгаад хурд нь саарч, газарддаг аж. Харин энэ удаад хурд нь сааралгүй ердөө хоёрхон секундийн дотор газарт унажээ. Үүний улмаас 11 хүн бэртэж гэмтсэн байна. 

 

Энэтхэгийн цагдаагийнхны мэдээлснээр, паркийн тоглоомын трос тасарсаны улмаас энэ хэрэг болжээ. Гэмтсэн хүмүүсийг ойролцоох эмнэлэгт хүргэсэн, биеийн байдал хэвийн гэж эх сурвалж мэдээлсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Parkiin galzuu hulgand suusan chin ergelten deer tolgoi ruu gar utas nisej ireed tug hiideg bgaa
2023-03-27
Өвөр хангайн паркын галзуу хулгана дээрээс хүүхэд тэвэрсэн согтуу хүн унаж байсан. Азаар намхан байсан. Асуулгүй ажиллагаа гэж ойлгох янзгүй юм билээ. Ажиллуул байгаа хүн нь согтуу. Тэнэг ч юм шиг энэ хэнэггүй занг яамаар ч юм
2023-03-26
зочин:
манайх ч хэцүүхэн орон доо. хэдэн жилийн өмнө паркийн усан санд хүүхдүүдийг завьтай явуулчихаад аврагч ч ойр байхгүй, харж хандах ч хүнгүй байж байсан. шаардлага тавихаар инээж хөхрөөд аюулгүй байдлаас бүр алс байгаа нь ойлгогдож байсан. ер нь хүүхдээ паркт тоглуулбал осолд орж мэднэ. стадионд баяраар очвол галын аюулд орж мэднэ шүү
2023-03-26
Хүүхдийн тоглоомын талбайн Галзуу хулгана гэх мэт өндөрт хурдтай эргэдэг тоглоом хэрэггүй Гэнэт цахилгаан тасарвал шууд үхэл Ер нь юмыг яаж мэдэх юм Гэнэт эвдрэл гарьал яана Хэнч урьдчилан харж мэдэхгүйАюултай Эрсдэлтэй Тоглоом яах гэж авдаг юмбэ Үхэхээ мэдэхгүй юм Энэтхэг техник Технологиор сайн мөртлөө ийм осол гарч бна Монгол шиг хариуцоагагүйн зуд оронд гадныхныг дууриасан ийм эрсдэлтэй тоглоом хэрэггүй
2023-03-25
yes
2023-03-25
Ол:
Хагас дутуу хөгжилтэй оронд иймэрхүү осол гарах нь элбэг. Манай хүүхдийн паркын тоглоомууд хэзээ нурж эвдэрч хүн алах бол гэж айдастай явдаг би. Жишээ:ГерманШвэдАвстриФинланд орнуудад ийм хэрэг хэзээ ч гарахгүй- хариуцлага,шалгалт,аюулгүй байдлыг эрхэмэлдэг улсууд.
2023-03-24
yes