Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Кейтийн амьдралыг өөрчилж, нөхөрлөлийн эхлэлийг тавьсан Леогийн үг
2023-03-25

Түүхэнд үлдсэн хөлөг онгоцны аймшигт сүйрлийг хайр дурлалын сэжмээр холбож, сэтгэл догдлом бас харуусам түүхийг харуулсан "Титаник" кино дэлгэцнээ гарч дэлхий дахины хүртээл болсноос хойш хэдийнэ 26 жилийн нүүрийг үзжээ. 

 

Энэ киноны гол дүрүүд болох Жек, Рөүз хоёрт тоглосон Леонардо Ди Каприо, Кейт Уйнслет нар тэрхүү киноны зураг авалтаас хойш салшгүй нөхөрлөсөөр иржээ. Тэднийг амрагийн холбоотой, нэгэндээ хайр сэтгэлтэй болсон гэх мэдээлэл байнга л гарч байв. Гэхдээ дэлгэцнээ дурлалт хосын дүрийг үнэмшилтэй гаргасан тэд амьдрал дээр хэзээ ч амрагийн холбоотой байгаагүй гэдэг. Харин энэ олон жилийн туршид тэд сэтгэл хөдөлгөм, үнэнч нөхөрлөсөөр иржээ. 

 

Энэ сайхан нөхөрлөлийн эхлэл нь Леогийн үгнээс үүдэлтэй гэдэг. Кейтийн гадаад төрхтэй холбоотой хэлсэн Леогийн үг нөхөрлөлийн суурийг тавьсны зэрэгцээ Кейт өөртөө итгэх итгэлтэй болж, амьдралыг харах өнцөг нь нэг мөр өөрчлөгдсөн гэдэг. 

 

Жингээсээ болж гоочлогдож байсан Кейт

Олон сая хүний шүтээн болсон, нэр хүндтэй шагналуудын эзэн авьяаслаг жүжигчин бүсгүй олны шүүмжлэлд ихээхэн өртөж байсан гэдэг. Түүний бие галбирыг "стандартын биш" гэж гоочилдог байжээ. Харин өсвөр насанд нь биеийн жингээс нь болж хүүхдүүд дээрэлхэн гадуурхдаг байв.

 

"Би сургуульд байхдаа дээрэлхүүлдэг байсан. Намайг хоосон чалчигч гэдэг байлаа. Жүжигчин болох мөрөөдөлтэйг минь сонссон тэд шоолж, гоочлон шүүгээнд хүртэл цоожилж байсан" хэмээн Кейт нэгэн ярилцлагадаа өгүүлж байв.

 

Дараа нь жүжигчний сургуульд суралцаж байхад нь жүжигчний ур чадварын нэгэн багш түүнийг махлаг эмэгтэйн дүрд тогловол амжилт гаргаж болох л юм гэж өгүүлж байсан гэдэг. Тухайн үед өөрийгөө бусдаас дор гэж бодон, гоо сайхны талаарх бусдын төсөөлөлд нийцэхгүй байгаадаа гутарч байсан гэдэг.

 

Кейт 19 насандаа шар сонинуудын дайралтад өртөв. Шар сонинууд түүнийг тарган, жингээ хасахын тулд хоолны дэглэм барьж байгаа гэж бичиж байсан аж. Кинонд тоглож эхлэх үед нь ч төлөөлөгчөөс нь Кейтийн жингийн талаар асуудаг байсан гэнэ. Энэ бүхнээс болоод Кейт өөртөө итгэхээ больсон байжээ.

 

Өөртөө гутарсан мөчүүд 

 

Түүний бие галбирын талаар байнга ийнхүү муугаар ярих нь өөрийгөө үнэлэх үнэлэмжинд нь нөлөөлсөн гэж Кейт Уинслет ярьжээ. 

 

"Өөртөө итгэх итгэлээ алдсан. Англид намайг ингэж ярьж байгаа юм чинь Холливудад очвол яах бол гэж бодсон учраас Холливуд руу явахыг хүсээгүй" хэмээн Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өгүүлж байв.

 

Хожим нь, тэр үеийг эргэн дурсаад өөнтөглөгчдөд хариуг нь өгч, өөрийгөө хамгаалж байгаагүйдээ харамссан хэмээн Кейт ярьжээ.

 

Амьдралыг нь өөрчилсөн Леогийн үгс

Кейт Уинслет хөтлөгч Опра Уинфригийн шоунд оролцож байхдаа Титаник киноны зураг авалтын үеэр Леонардо Ди Каприо гадна төрхийнх нь талаар хэзээ ч мартагдахааргүй үгс хэлсэн хэмээн ярьжээ. 

 

"Чи одоо байгаагаараа л сайхан. Энэ чинь л жинхэнэ чи. Амжилттай, үзэсгэлэнтэй, бусдад хайрлагдахын тулд туранхай байх ёстой гэж боддог охид олон бий. Энэ бол эндүүрэл" хэмээн Лео Кейтэд өгүүлжээ. 

 

Түүний энэ үг Кейтийн үзэл бодлыг өөрчилсөн байна.

 

"Энэ үгсийг сонсоод л би ухаарсан. " Ээ бурхан минь, үнэхээр түүний зөв." гэж би бодсон" хэмээн Кейт өгүүлжээ.

 

Энэ бүхнийг эрт ойлгосондоо ихэд баярлаж явдаг, одоо байдал өөрчлөгдсөн нь сайн хэрэг хэмээн Кейт онцолжээ. Мөн хөгшрөлтийг ч аймшигтай гэж бодох хэрэггүй, энэ чинь жам ёсны л зүйл гэж өгүүлж байсан Кейт Уинслет гоо сайхны бүтээгдэхүүний компанийн сурталчилгаанд орохдоо гэрэл зургийг нь засахгүй байхыг гуйж байжээ.

 

Хэрэгтэй үед чухал үг олж хэлэн өөрийг нь ухааруулсан Леотой Кейт Титаник киноны зураг авалтын үеэс эхлээд л дотно найзууд болсон гэнэ. Тэд хамтдаа улаан хивсний ёслолд оролцож, үг солилцохгүйгээр ч нэгнээ ойлгодог. Кейтийн гурав дахь хурим цөөн хүний хүрээнд болсон гэх бөгөөд энэ хуриманд Лео оролцож, сүйт бүсгүйг хөтлөн очжээ. 

 

"Дэлхийн бүх эмэгтэйчүүд атаархахаар харилцаа бид хоёрын дунд бий" хэмээн Кейт ярьж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин