Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Харьков, Донецк мужид ажилласныхаа дараа Херсон мужид очсон талаар Евроньюс агентлаг мэдээлжээ.
Херсоныг Оросын тал эзлэсэн байсан бөгөөд өнгөрсөн оны 11 дүгээр сард Украины цэргүүд эргүүлэн хяналтдаа оруулсан юм. Сүүлийн үед Херсон орчимд тулаан ширүүсэж, хоёр талын цэргийн хохирол нэмэгдсэн бөгөөд одоо Украины шархадсан цэргүүдийг аюулгүй газар руу зөөх ажил үргэлжилж байгаа аж.
УНИАН агентлагийн мэдээлснээр, Зеленский Херсонд ажиллах үеэрээ энэ мужийн суурин газруудын цахилгаан эрчим хүчний хангамжтай холбоотой нөхцөл байдлыг хэлэлцэж, энэ нутагт цахилгаан эрчим хүчний хангамжийг сэргээнэ гэж амалсан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |