Олон улсын хөнгөн атлетикийн холбоо трансжендер тамирчдыг тэмцээнд оруулах журмаа шинэчилжээ. Энэ талаар холбооны хэвлэлийн алба мэдээлжээ.
Журам шинэчилэгдсэнээр, эр хүйстэй байгаад хүйсээ солиулж трансжендер болсон тамирчдыг эмэгтэйчүүдийн төрөлд оруулахыг хориглосон байна. Энэ шийдвэр түр хугацааных бөгөөд трансжендер хүмүүсийг тэмцээнд оруулах эсэхийг жилийн хугацаанд судлах тусгай ажлын хэсгийг байгуулах аж. Ажлын хэсгийн дүгнэлт, зөвлөмжөөс шалтгаалан цаашид трансжендер тамирчдыг эмэгтэйчүүдийн төрөлд тэмцээнд оруулах эсэхийг шийдэх юм байна.
Шинэ журам гуравдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн үйлчлэх аж. Өмнө нь, эр хүйстэй байгаад хүйсээ солиулж эмэгтэйчүүдийн төрөлд трансжендерүүд өрсөлдөх нь шударга бус, учир нь эрчүүд байгалиасаа эмэгтэйчүүдээс илүү тэсвэр хатуужилтай байдаг тул энэ нь хүйсээ солиулсан ч нөлөөлсөн хэвээр байдаг гэсэн шүүмжлэлүүд спортын олон салбарт гарч байлаа. Тиймээс хөнгөн атлетикийн холбоо энэ шүүмжлэлийг тусган авч, дээрх шийдвэрийг гаргажээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |