АНУ-ын Southwest Airlines агаарын тээврийн компанийн нисгэгч нислэгийн үеэр ухаан алджээ. Энэ талаар тус компаниас авсан эх сурвалжтайгаар CNN телевиз мэдээлсэн байна.
Онгоц Невада мужийн Лас-Вегас хотоос Охайо мужийн Колумбус хотыг чиглэн нисэж явсан бөгөөд энэ үеэр онгоцны нисгэгч ухаан алджээ. Тухайн үед энэ нислэгээр зорчиж явсан өөр компанийн нисгэгч хөлгийн багийнханд тусласан бол мөн л энэ онгоцонд зорчиж байсан сувилагч эмэгтэй нисгэгчид анхны тусламж үзүүлсэн байна.
"Тухайн үед онгоцонд зорчиж явсан, өөр агаарын тээврийн компанийн нисгэгч хөлгийн багийн бүхээг рүү орж, манай Southwest Airlines компанийн нисгэгч онгоцыг жолоодох үеэр радио холбоогоор нөхцөл байдлыг мэдээлж, тусламж хэрэгтэй байгааг дуулгасан. Бид түүний дэмжлэг, тусламжид талархаж байна" хэмээн Southwest Airlines компанийн төлөөлөгч мэдэгджээ.
Ингээд онгоцыг Лас-Вегас руу буцааж, ухаан алдсан нисгэгчийг эмнэлэгт хүргэжээ. Улмаар нөөц багийнхан онгоцыг хөөргөн, Колумбус чиглэн ниссэн байна. Нислэгийн үеэр нисгэгч ухаан алдсан хэргийг АНУ-ын Холбооны агаарын тээврийн газар шалгаж байгаа гэж эх сурвалж мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |