Хятадын Шинжлэх ухааны академийн Технологийн процессын хүрээлэнгийн эрдэмтэд байгаль орчинд задран шингэх чадвартай шил зохион бүтээжээ. Энэ нь амин хүчил болон пептидээс бүрдсэн гэж Жэнминь жибао сонин мэдээлсэн байна.
Орчин цагийн аж үйлдвэрлэлд шилийг өргөнөөр ашигладаг. Гэвч шил байгальд задардаггүй тул урт хугацаанд экологийн аюулыг бий болгодог хэмээн эрдэмтэд онцолсон байна. Харин хятад эрдэмтэд биомолекулаар бүтээсэн шил нь байгальд төдийгүй амьтдын организмд ч задрах чадвартай гэнэ.
Гэхдээ энэ шилийг үйлдвэрлэх нь нэн хүнд зорилт болсон аж. Учир нь биологийн молекулууд дулааны тогтвортой чанар бага, шил үйлдвэрлэхэд шаардлагатай хэмжээний халууныг тэсвэрлэдэггүй байна.
Харин хятад эрдэмтэд химийн аргаар өөрчилсөн амино хүчил болон пептидүүдийг "халаах-хатаах" аргын тусламжтайгаар шинэ материал гарган авахад ашиглажээ. Туршилтаас харахад, шинэ төрлийн шилнэ оптик болон механик шинж чанар сайтай, боловсруулахад уян хатан байхын дээр байгальд задрах чадвартай нь тогтоогдсон байна. Түүнчлэн дахин боловсруулахад ч тохирно гэж эрдэмтэд онцолжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |