Чехийн засгийн газар ОХУ болон Беларусийн иргэдэд виз, урт хугацаанд оршин суух зөвшөөрөл олгохыг хориглосон журмаа сунгажээ. Энэ талаар Чехийн засгийн газрын албан ёсны цахим хуудсан дээр нийтлэсэн байна.
Орос, Беларусийн иргэдэд виз, оршин суух зөвшөөрөл олгохыг хориглосон шийдвэрийг дахин нэг жилээр сунгаж, 2024 оны гуравдугаар сарын 31-нийг хүртэл энэ хоёр улсын иргэн Чехээс виз мэдүүлэх боломж хязгаарлагджээ.
Чехийн засгийн газрын шийдвэрээр, Орос, Беларусийн иргэдэд виз олгохыг хориглосон журмаа сунгах шийдвэр гарагсан бол Украины иргэдэд виз олгох журмыг хялбаршуулсан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |