МАН-ын намын бүлгээс хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгох саналыг Засгийн газар хүргүүлсэн.
Тэгвэл "Төсөвт тодотгол хийж хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгох асуудал яригдах уу" гэсэн сэтгүүлчийн асуултад Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Хуулийн тусгай шаардлагуудыг хангаж байж төсөвт тодотгол хийдэг. Төсөв байн байн тодотгох нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлдэг. Төрийн байгууллагын үйл ажиллагаанд ч төвөгтэй байдал үүсдэг. Төсвийн тодотгол хийх эсэх асуудлаар Засгийн газар дээр яригдсан зүйл байхгүй. Энэ оны эхний хагаст төсөв тодотгох нөхцөл байдал үүсэхгүй гэж үзэж байна. Эдийн засгийн тогтвортой байдлыг хангах нь нэн тэргүүний асуудал" гэсэн хариулт өглөө.
Уншиж байна |