Литва улсын парламент Орос болон Беларусийн иргэдээс иргэншил хүссэн өргөдөл хүлээн авахыг зогсоох тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээрээ дэмжжээ. Энэ талаар Сейм /парламент/-ийн албан ёсны хуудсан дээр мэдээлсэн байна.
Орос, Беларусийн иргэдэд Литва улсын иргэншил олгохоос татгалзахын зэрэгцээ оршин суух зөвшөөрөлгүй бол тус улсын нутагт үл хөдлөх хөрөнгө худалдан авахыг хоригложээ.
Түүнчлэн виз хүсэх, оршин суух эрх олгох тухай өргөдлийг түр хугацаагаар хүлээн авахаа зогсоосон байна. Энэ хуулийн төсөл хоёр дахь хэлэлцүүлгээр орох ёстой. Дэмжигдсэн тохиолдолд дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн хүчин төгөлдөр болж, жилийн хугацаанд үйлчлэх аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |