Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Трамп ба порно од
2023-03-23

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг порно одод мөнгө төлсөн хэргээр буруутган баривчилж болзошгүй талаарх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарч байлаа. Улмаар Трамп энэ долоо хоногт дэмжигчдэдээ хандан өөрийг нь баривчилж болзошгүй тул эсэргүүцэлд нэгдэхийг уриалж байв. Өмнө нь 2021 оны нэгдүгээр сард Дональд Трамп сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрөөгүйн улмаас дэмжигчдээ эсэргүүцэлд уриалж, улмаар Капитоли руу халдан, эмх замбараагүй байдал дэгдэн, хөл хорих цаг тогтоож байлаа. Энэ удаад ч ийм байдал давтагдах эрсдэлтэй тул Нью-Йорк, Вашингтон, Лос-Анжелесийн эрх баригчид цагдаагийн газруудыг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулсан юм. 

 

Трампыг баривчилж болзошгүй гэсэн мэдээлэл нь 2016 оны хэрэгтэй холбоотой. Трамптай амрагийн холбоотой байсан  Сторми Дэниелс гэх порно жүжигчнийг сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр элдэв яриа гаргаж, Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдахаас сэргийлж 130 мянган ам.доллар төлсөн нь өнөөгийн хэрэг үүсэх шалтгаан болжээ. Дональд Трампыг баривчлах зөвшөөрөл өгөх эсэхийг ойрын үед Нью-Йоркийн тойргийн прокурор Элвин Брэгг гаргах ёстой. Тэрбээр ийм зөвзөөрөл өгвөл Трамп АНУ-ын, эрүүгийн хэрэгт буруутгагдсан анхны  ерөнхийлөгч болох юм. 

 

Сторми Дэниелс гэж хэн бэ?

Жинхэнэ нэр нь Стефани Клиффорд гэх, Сторми Дэниелс нэрээр алдаршсан порно од 1979 онд Луизана мужид төржээ. Тэрбээр насанд хүрэгчдэд зориулсан кинонд жүжигчнээр ажиллаж байгаад 2004 оноос эхлэн порно киноны зохиолч, найруулагчаар ажиллах болсон гэнэ. Тэрбээр Холливудын "Knocked Up", "The 40 Year Old Virgin" зэрэг хэд хэдэн кинонд өөрөө өөрийнхөө дүрийг бүтээж байжээ.

 

2010 онд Дэниэлс Луизиана мужаас Сенатад нэр дэвших төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдэж байв. Гэхдээ нэг их удалгүй энэ үгнээсээ буцсан бөгөөд үүний шалтгаан нь Дэниэлсийг нэр дэвшихэд хүмүүс улс төрч гэдгээр нь харж чадахгүй гэж үзсэнтэй холбоотой гэнэ. 

 

Трамп ба Дэниелс

 

Дэниелс болон ирээдүйн ерөнхийлөгчийн харилцаа 2006 оны долдугаар сард буюу Трамп Ерөнхийлөгч болно гэж төлөвлөж эхлээ ч үгүй, чинээлэг бизнесмен, алдартай шоуны хөтлөгч байх үеэс л эхэлжээ.

 

Тухайн үед, Тахо нуурын эрэг дээр байх амралтын бүсэд болсон гольфын тэмцээний үеэр тэд анх уулзсан гэж Дэниэлс ярьж байв. Тэрбээр 2011 онд In Touch Weekly хэвлэлд ярилцлага өгсөн нь 2018 оны нэгдүгээр сард л бүрэн эхээрээ хэвлэгдсэн юм. Энэ ярилцлагадаа Дэниелс Трамп түүнийг оройн хоолонд урьж, улмаар тэд өрөөнд нь орсон талаар ярьжээ. 

 

"Тэр буйдан дээр хэвтээд зурагтаар нэг юм үзэж байсан. Трамп тэр үед унтлагын өмдтэй байсан юм" хэмээн Дэниелс ярьжээ. Түүний өгүүлснээр, гагцхүү энэ буудлын өрөөнд Трамп, Дэниелс нар бэлгийн харьцаанд орсон гэх бөгөөд харин Трамп болон түүний өмгөөлөгч нь энэ яриаг эрс үгүйсгэдэг юм.

 

Харин 2018 оны гуравдугаар сард телевизээр цацсан ярилцлагын үеэр Дэниелс ярихдаа Трамптай учирсан талаар хэнд ч ярихгүй байхыг түүнд сануулж, сүрдүүлсэн хэмээж байв. 2011 онд ярилцлага өгөхөөр зөвшөөрсний дараа Лас-Вегас хотын машины зогсоол дээр байхад нь нэг эр түүн рүү дөхөж ирээд "Трампыг тайван орхи" гэж сүрдүүлсэн хэмээн Дэниелс ярьж байжээ.

 

Түүх олон жилийн дараа сөхөгдсөний учир

 

2018 оны нэгдүгээр сард Wall Street Journal сонинд Трамптай холбоотой нэгэн нийтлэл гарав. Энэ нийтлэл дээр Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаас нэг сарын өмнө буюу 2016 оны 10 дугаар сард Ерөнхийлөгчийн өмгөөлөгч Майкл Коэн порно од Дэниелсд 130 мянган доллар төлсөн хэмээсэн байжээ. 

 

Порно од цаашид юу ч ярихгүй, амаа хамхина гэж тохиролцсоны үндсэн дээр 130 мянган долларыг өгсөн гэж нийтлэлд онцолсон байв. Ийнхүү мөнгө төлсөн нь хэрэг зөрчилд тооцогдохгүй ч мөнгө зарлагадахдаа "шүүхийн зардал" гэж тусгасан байсан нь хэрэг үүсгэх шалтгаан болсон аж. 

 

Нью-Йоркийн прокурорын газар энэхүү үйлдлийг санхүүгийн бичиг баримт хуурамчаар үйлдсэн гэж үзсэн бөгөөд бичиг баримт хуурамчаар үйлдсэн тохиолдолд эрүүгийн хэрэг гэж зүйлчлэх боломжтой байдаг гэнэ. 

 

Трамп буруудах уу?

 

АНУ-ын Ерөнхийлөгч асан Трампыг буруутгах эсэх шийдвэрийг Нью-Йоркийн тойргийн прокурор Элвин Брэгг гаргах ёстой. Шүүх ажиллагааг эхлүүлэх хангалттай нотлох баримт прокурорын газарт байгаа эсэхийг тогтоохын тулд Брэгг тангарагтны шүүхийг зарлан хуралдуулсан юм. Гэсэн ч Трампыг буруутгах эсэхийг эцэслэн шийдэх цорын ганц хүн нь Брэгг өөрөө аж. 

 

Энэ хэрэгтэй холбоотой, Трампын өмгөөлөгч Майкл Коэн 2018 онд шүүхийн өмнө зогсож, сонгуулийн өмнөх кампанит ажлыг санхүүжүүлэх журам зөрчсөнөө хүлээсний дээр 2016 онд Трампын өгсөн даалгавраар Сторми Дэниелсд мөнгө өгсөн гэдгээ хүлээжээ. 

 

Трамп энэ хэрэгтэй холбоотойгоор мэдүүлэг өгөхөөр шүүхэд дуудагдвал Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшихээр зэхэж байгаа түүний нэр хүндэд ихээхэн халтай үйл явдпал болох юм. Түүнийг буруутгасан тохиолдолд ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоос татгалзах нь зүйтэй гэж Трампын нэг намынхан буюу бүгд найрамдахчуудын 44 хувь нь үзэж байгаа талаарх судалгаа гарчээ. Гэхдээ Трамп эрүүгийн хэрэгт буруутгагдаж, ял сонссон ч ерөнхийлөгчийн суудлын төлөөх өрсөлдөөнд оролцох боломжтой гэнэ. АНУ-ын хуульд гэмт хэрэгт буруутгагдсан этгээд нэрээ дэвшүүлэх, сонгуулийн өмнөх кампанит ажилд оролцох, тэр бүү хэл ерөнхийлөгчийн албан тушаалд очихыг хориглосон заалт байдаггүй аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Jollen Ryan:
Ladies and gentlemen. I highly recommend the service of GEO COORDINATES HACKER. I have been in a financial mess for the past few months, I’m a single mother with kids to look after. I invested the sum of $357,800 in Bitcoin with a cryptocurrency company I met online. After a couple of weeks, my initial investment had increased from $203,800 to $579,850. This felt so good as the investment grew rapidly in just a few weeks. When it was time to withdraw, my withdrawal request was denied, all effort to make withdrawal declined, then I realized I had been ripped off. I came across Bobby Zion’s post on a blog where he talked about a hacker who helped him out called GEO COORDINATES HACKER. Thanks to GEO COORDINATES HACKER. For helping me out of my financial situation, I never believed because I have spent so much money on different hackers who did nothing other than running away with my money. I gave it a tryer, all I did was to follow the processing and be cooperative and today I am proud sharing the testimony of God-sent GEO COORDINATES HACKER. You can as well reach him through Email: geocoordinateshacker@proton.me. Or geovcoordinateshacker@gmail.com I keep saying thank you Geo Coordinates Hacker.. And God bless you for everything.
2023-12-06
Зочин:
Америкийн хуурамч ардчилагчид америкийн олон ерөнхийлөгч нарыг захиалгаар алуулсан түүхтэй.
2023-03-23