Москвагийн Внуково-2 нисэх буудлын засгийн газрын терминал дээр Хятадын төлөөлөгчдийг суулгасан машинууд ирсэн талаар "Новости" агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, нисэх буудал дээр Хятадын сэтгүүлчдийг суулгасан микроавтобусууд замын цагдаагийн хамгаалалттайгаар ирсэн байна. Нисэх буудал дээр Хятадын даргыг үдэн гаргахаар хүндэт харуулууд жагссаны дээр, Оросын хэвлэлийнхэн олноор цугларчээ. Улмаар Москвагийн цагаар 08:45 цагт /Улаанбаатарын цагаар 13:45 цагт/ Ши Жинпинийг суулгасан онгоц Внуково нисэх буудлаас хөөрч, Хятадыг зорьсон байна.
Ши Жинпинь гуравдугаар сарын 20-ны өдөр Москвад очсон юм. Энэ нь тэрбээр гурав дахь удаагаа сонгогдсоноос хойших анхны гадаад айлчлал болсон. Айлчлалын үеэр талууд эдийн засгийн хамтын ажиллагаа болон олон улсын тулгамдсан асуудлуудаар хэлэлцжээ.
Уншиж байна |