БШУ-ы сайдын тушаалаар ЭЕШ-ын босго оноог тогтоож, нийгэмд багагүй шүүмжийг дагуулаад байна. Үүнд БШУ-ы сайд Л.Энх-Амгалан тайлбар хийлээ. Тэрбээр “Багш мэргэжлээр суралцах хүүхдүүдийн оноог энэ жил онцгойлон буурууллаа гэсэн буруу ойлголт үүсээд байна.
Энэ жилээс эхлэн Монгол Улсад эрэлттэй, тэргүүлэх мэргэжлээр суралцах оюутнуудад тодорхой бодлого гаргах ёстой. Монгол Улсад дутагдалтай байгаа
Сувилагч
Цэцэрлэгийн багш
Дүрслэх урлаг, зурагзүйн багш
Биеийн тамирын багш
Дизайн технологийн багш гэсэн зургаан мэргэжлийн элсэлтийн оноог өнгөрсөн жилийнхтэй адил 400, 440 онооны босгоор тогтоосон.
Бусад мэргэжил дээр босго оноог өсгөж, хамгийн багадаа 480 болгосон.
Өнгөрсөн жил ЭЕШ-д орсон 37 283 хүүхэд орсон. Их дээд сургуулиуд оюутан элсүүлэх хяналтын тоогоо 56 360 гэж баталсан. Нэг оюутанд хоёр их дээд сургууль ногдож байна гэсэн үг. Тиймээс бид өнгөрсөн жил их, дээд сургуулийн онооны түвшинг өсгөсөн.
Өнгөрсөн жил ЭЕШ өгсөн 37 283 хүүхдийн 30-40 хувь нь нийгмийн ухааны чиглэлээр суралцаж байна. Эрхзүйч, эдийн засагч, нягтлан бодох, банк санхүү, даатгал, татвар, менежмент, төрийн удирдлага, нийтийн удирдлага, олон улсын харилцаа гэсэн илүүдэлтэй байгаа 20 гаруй мэргэжилд онооны босгыг өндөрсгөж, математик, англи хэлээр суурь шалгалт авахаар болж байгаа"-г мэдээлэв.
Б.Хэрлэн
Уншиж байна |