Боловсролын зээлийн сангаас зээл авсан болон төр засгийн тэтгэлгээр суралцаж буй хүмүүсийн мэдээллийг өнөөдрөөс нээлттэй болгож буйгаа БШУ-ы сайд Л.Энх-Амгалан мэдээллээ. /Мэдээллийн эндээс үзнэ үү./
Тэрбээр “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, холбогдох журмыг үндэслэн Боловсролын зээлийн сангаас зээл авсан хүмүүсийг мэдээллийг өнөөдрөөс ил болгож байна.
Боловсролын зээлийн сангаас 1997 оноос хойш зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж авсан иргэдийн мэдээллийг ил болголоо.
- Дотоодын тэтгэлэг, буцалтгүй тусламж, оюутны хөгжлийн зээл авсан 52 698 иргэн
- Буцалтгүй тусламжид хамрагдсан 154 662 иргэн
- Гадаадын зээл, тэтгэлэг авсан бакалавр 421 суралцагч, магистр докторын 1 950 суралцагч
- Ерөнхий сайдын тэтгэлэгт хамрагдсан 23 иргэн
- Ерөнхийлөгчийн илгээлт 2 100 хөтөлбөрт хамрагдсан 2 44 хүүхдийн мэдээллийг ил болгож байна.
Гадаадын сургуулиудад суралцсан оюутнуудын эцэг эхийн нэрийг ил болгох шаардлага өнгөрсөн жилээс тавигдсан. Гадаадын их дээд сургуульд суралцаж байгаа болон төгссөн хүмүүсийн дунд гурван ялгаа бий.
Боловсролын сангаас зээл авахдаа хийсэн гэрээнийхээ үүргийг биелүүлж, эх орондоо 5 буюу түүнээс дээш жил ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 921 хүний гэрээг дүгнэж, чөлөөлсөн.
Гэрээний хугацаа нь дуусаагүй байгаа 700 орчим хүүхэд үргэлжлүүлэн сурч байна.
Гэрээний үүргээ биелүүлээгүй, зээл аваад алга болсон 230 хүүхэд байна. Тэднийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэх ажлыг эхэлж байна. Нийт 10 тэрбум төгрөгийн эрсдэл Боловсролын зээлийн санд үүсээд байна.
Боловсролын зээлийн сангаас зээл авсан хүмүүсийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд оруулна" гэсэн мэдээллийг өглөө.
Б.Хэрлэн
Уншиж байна |