АНУ Украинд Абрамс танк өгөхөөр амлаж байсан. Энэ танкуудыг намар гэхэд Украин руу нийлүүлнэ гэж Пентагоны төлөөлөгч Пэт Райдер мэдэгдсэнийг DW агентлаг дамжуулжээ.
Райдерын өгүүлснээр, танкуудыг богино хугацаанд нийлүүлэхийн тулд орчин үеийн М1А2 танкны оронд М1А1 танк нийлүүлэхээр АНУ-ын тал шийдсэн байна. Танк нийлүүлэлтийн хуваарийн талаар сэтгүүлчид асуухад АНУ-ын Засгийн газар анхнаасаа тодорхой огноо төлөвлөөгүй, Абрамс танк нийлүүлэхэд нэг жилээс дээш хугацаа шаардагдана гэж таамаглаж байсан гэж хариулжээ.
АНУ-ын эрх баригчид Украинд Абрамс танк 31 нэгжийг хүлээлгэн өгнө гэж нэгдүгээр сарын сүүлээр зарлаж байлаа. Тухайн үед л Америкийн Батлан хамгаалах яам энэ танк агуулахад байгаа нь хүрэлцэхгүй Украинд нийлүүлэхийн тулд олон сар шаардагдана хэмээн онцолж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |