Японы Ерөнхий сайд Фумио Кишида гуравдугаар сарын 21-ний өдөр Украинд айлчилсан. Энэ нь гэнэтийн айлчлал байсан бөгөөд түүний айлчлалын талаар өмнө нь мэдээлэл гарч байгаагүй юм.
Кишида Украинд айлчилж, Буча, Киев хотуудад ажиллан, Зеленскийтэй уулзсан байна. Энэ уулзалтын дүнгээр Японы эрх баригчид Украинд эрчим хүч болон бусад хэрэгцээнд зориулж 470 сая долларын буцалтгүй тусламж, хөнөөх зориулалтгүй цэргийн хэрэгсэлд зориулан 30 сая долларын тусламж олгохоор шийдвэрлэжээ.
"Бид Украиныг дэмжсээр байх болно, учир нь Япон улс л ингэж чадна. Украины сайхан газар нутагт энх тайван тогтох хүртэл Япон Украинтай хамт байна" хэмээн Фумио Кишида Зеленскийтэй хийсэн хэлэлцээрийн дараах хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.
Түүнчлэн Украины Ерөнхийлөгчийг G7-ийн дээд хэмжээний уулзалтад цахимаар оролцохыг урьсан байна. Зеленский энэ урилгыг хүлээн авсан талаар Kyodo мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |