Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Ши Жинпинь, Путин нар хоёр орны нөхөрлөлийн төлөө хундага тулгажээ
2023-03-22

БНХАУ-ын дарга Ши Жинпинь ОХУ-д хийж буй төрийн айлчлал гуравдугаар сарын 21-ний өдөр хоёр дахь өдрөө албан ёсны хэлэлцээрээр үргэлжиллээ. Владимир Путин, Ши Жинпинь нарын хэлэлцээ гурван цаг орчим үргэлжилсэн бөгөөд үүний дараа Путин Ши Жинпинийг Кремлийн Боржин танхимд хүндэтгэлийн зоогонд урьжээ


Мягмар гарагт болсон хүндэтгэлийн зоогонд зочдыг нугастай борщ, мөөгтэй шарвин, бөөрөлзгөний мусс зэрэг хоолоор дайлжээ. Төрийн тэргүүнүүдэд өгсөн зоогийн цэсэнд нийтдээ долоон хоол байсан гэнэ. Харин зуушинд Алс дорнодын далайн бүтээгдэхүүн байсан бол цэсэнд Орост үйлдвэрлэсэн дарс багтжээ. 

 

Хүлээн авалтын үеэр Владимир Путин зочдод хандан Ши Жинпинь болон Хятадын төлөөлөгчдийн эрүүл мэнд болон түншлэл, хөгжил цэцэглэлтийн төлөө хундага тулгасан бол Хятадын дарга Орос, Хятадын ард түмнүүдийн найрамдал, хөгжил цэцэглэлтийн төлөө хундага тулгаж, дуустал нь уухыг санал болгосон гэнэ.

Энд дуулгахад, Ши Жинпинь болон Хятадын төлөөлөгчдөд зориулсан хүлээн авалтыг зохион байгуулсан Кремлийн гол ёслолын танхим 500 жилийн түүхтэй. Энэ Боржин танхимд төрийн чухал уулзалт, хүлээн авалтуудыг зохион байгуулдаг аж. Боржин танхимд болох хүндэтгэлийн зоогонд нэн хүндтэй, чухал хүмүүсийг урьдаг юм байна. Өнгөрсөн зууны дундаар Москвад Мао Зэдун ирэхэд Иосиф Сталин түүнд зориулж энэ танхимд хүндэтгэлийн зоог барьж байсан бол 1990-ээд онд Борис Ельцин Английн хатан хааныг Боржин танхимд хүлээн авч байжээ. 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин