Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Путин: Монголоор дайрах хийн хоолойг барих асуудлаар Хятадтай тохиролцсон
2023-03-22

БНХАУ-ын дарга Ши Жинпинь Москвад айлчилж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийж, иж бүрэн түншлэлийн харилцаагаа бэхжүүлж, эдийн засгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцсон юм. 

 

Ши Жинпиний айлчлал: Биелсэн болон үл биелсэн таамаглалууд

Хоёр орны төрийн тэргүүн эдийн засгийн хамтын ажиллагааны талаар олон асуудал хэлэлцсэний дотор Монголоор дайрах "Сибирийн хүч-2" байгалийн хийн хоолойны талаар ч тодорхой тохиролцоонд хүрчээ.  

 

Тодруулбал, Орос Хятад улс хэлэлцээрийн явцад Монголын нутгаар дайрах хийн хоолойг барих тухай хэлэлцээрийн үндсэн бараг бүх үзүүлэлтүүдийг тохиролцсон гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдсэн байна. 

 

"Хийн салбарт Орос, Хятадын хамтын ажиллагаанд томоохон боломжууд нээгдэж байна. 2022 онд Орос улс Сибирийн хүч хоолойгоор БНХАУ руу нийлүүлэх хийн нийлүүлэлтээ бараг 1,5 дахин нэмэгдүүлсэн. Дөнгөж сая бид Монголоор дамжих "Сибирийн хүч-2" шинэ хийн хоолойн сайн төслийг хэлэлцлээ. Энэ хэлэлцээрийн бараг бүх үзүүлэлтүүдийг тохиролцсон. Хоолой ашиглалтад орсноос Оросоос 50 тэрбум кубметр хийг нийлүүлэх юм. Хийн хоолойтой холбоотой бүхий л хэлэлцээрийг Монголтой хийсэн" хэмээн Владимир Путин мэдэгджээ. 

 

Энэ хэлэлцээрийн дараа ОХУ-ын дэд сайд Новак мэдэгдэл хийхдээ,  Орос, Хятадын төрийн тэргүүнүүд Сибирийн хүч-2 хийн хоолойн баримт бичигт гарын үсэг зурахад бэлдэх ажлыг ойрын хугацаанд дуусгах үүрэг өгснийг онцолсон байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Tosolni zuv bsnch,neg ulsiin nutgaar dairan ongroh zovshorol avmar yumda,orsdiin nutag shig yarij bh shig orchulsn ni bury yu....zz
2023-03-22
Эргүү бсда дарга нар хотоо хийжүүлнн гээд салж чадахгүй өрөнд орно
2023-03-22
Эзлэн түрэмгийлсэн хийн хоолой монголд хэрэггүй
2023-03-22
TV 5 televisiin setguulch otgonbaar hogiin hulgaich torson 2ahiinhaa tolgoi zaligsan
2023-03-22
Иргэн:
Манайд ямар том хийн орд байгаа юм ? Олон жил хүсч хүлээсэн, хөөцөлдсөн төсөл бүтэх болохоор юу ч мэдэхгүй хэдэн хоосон толгой шүүмжлэх юм гэнээ ? Битгий ийм тэнэг юм ярьж бай, харин түүнийг манайд яаж үр дүнтэй ашиглах талаас нь бодоцгооё, нүүрс арван жилийн дараагаас ашиглахад хэцүү болно шүү.
2023-03-22
Эргүү бсда дарга нар хотоо хийжүүлнн гээд салж чадахгүй өрөнд орно
zochin:
түүгээр яваа гайг үүгээр бүү дууд гэж.....манай монголд тэртээ тэргүй байгалийн шатдаг хий хангалттай гарна түүнийгээ ашиглах бас эксдортлох бүх явцад дэндүү гай болохоос гадна 2 хөршийн геодолитикийн тоглоом болох нь улам л нэмэгдэнэ
2023-03-22
ccc:
Tuugeer yavj bgaa gaig uugeer buu duud gej Mongol ard saihan ug bii shuu.Hooloitoi hooloogui amidrana
2023-03-22
энэ хоолойг яасан бариулж болохгүй, бид өөрсдийн хийг ашиглах цаашлаад бие даах тал дээр гай дагуулна
2023-03-22
Энэ хоолой монголд гай дагуулна шүү. Өөрсдийн нүүрст давхаргын хийгаэ олборлохоо бодох хэрэгтэй.
2023-03-22