УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэв. Түүний өргөдлийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжсэн байна. Байнгын хорооны саналыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, эцсийн шийдвэр гарна.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гадаадад буй. Тэрбээр ээжийгээ эмчлүүлж буй шалтгаанаар Монголд ирэх боломжгүйгээ намынхандаа мэдэгдэж, өргөдлийг нь шуурхай шийдвэрлэж өгөхийг хүсчээ.
Б.Хэрлэн
Уншиж байна |