Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
ПРОКУРОР: Д.Мөнх-Эрдэнийг хорьсон үндэслэл
2023-03-20

Прокурорын саналаар хуульд байхгүй үндэслэлээр Д.Мөнх-Эрдэнийг дахин цагдан хорихоор боллоо” гэх мэдээллийн мөрөөр Нийслэлийн прокурорын газраас холбогдох асуудлыг тодрууллаа.

 

 

Иргэн Д.Мөнх-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхээс хүчингүй болгосон байхад прокурор ямар үндэслэлээр гомдол гаргаж дахин хориулах болов. Энэ талаар?

 

-“Иргэн Д.Мөнх-Эрдэнийг прокуророос хуульд байхгүй үндэслэлээр санал гаргаж дахин хориуллаа” гэдэг нь ташаа мэдээлэл байна.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нь шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх шийдвэрийг гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчсөн учраас прокуророос тус шүүхийн Ерөнхий шүүгчид 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр гомдол гаргасан.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч өнөөдөр /2023.03.20/ шүүгчийн захирамжид гаргасан прокурорын гомдлыг хянан хэлэлцээд, Д.Мөнх-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн шүүгчийг захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн байна гэж үзэн хүчингүй болгож, Д.Мөнх-Эрдэнийг дахин цагдан хорихоор шийдвэрлэсэн.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуульд “Олон нийтийг мэдээллээр хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тайлбарлах зорилгоор шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлнэ” гэж заасан байдаг. Тиймээс шүүх шийдвэрээ дэлгэрэнгүй мэдээлэх байх.

 

Прокурорын зүгээс хуульд байхгүй үндэслэлээр гомдол гаргаж, хэн нэгнийг хууль бусаар хориулсан асуудал байхгүй. Хуулийг нэг мөр хэрэгжүүлэх үүднээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол бичиж, асуудлыг шийдвэрлүүлсэн.

 

Shuud.mn
Сонин хачин