УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд буй. Түүний өргөдлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны маргаашийн хуралдаанаар хэлэлцэнэ.
Хуралдаанд оролцох эсэх асуудлаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Бид холбогдсон. Өөрөө ирж амжихгүй гэсэн. Ээжийгээ эмчлүүлж байгаа учраас миний асуудлыг яаралтай шийдэж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Гишүүн өөрөө оролцох боломжгүй гэсэн хүсэлтээ гаргасан учраас хэлэлцэхэд хуульд харшлах зүйл байхгүй" гэсэн тайлбарыг өглөө.
Б.Хэрлэн
Уншиж байна |