Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанд оролцож, зарим чиглэлээр мэдээлэл өгчээ.
Энэ талаар тэрбээр “Улс төр, парламент, Засгийн газрын идэвхтэй манлайлал, дэмжлэг авлигатай тэмцэх үйл ажиллагааг үр дүнд хүрэхэд нь ихээхэн нөлөөлдөг. Тиймээс УИХ, Засгийн газраас авлигатай тэмцэх үйл ажиллагаанд анхаарал хандуулж байна. Энэ хүрээнд “5Ш” ажиллагааг зарласан.
Төрийн алба, төрийн өмчит үйлдвэрийн газруудад хууль зөрчиж томилогдсон албан тушаалтныг 04 дүгээр сарын 06-ны дотор чөлөөлж, 04 дүгээр сарын 10-ны дотор ЗГХЭГ-т мэдээлэхийг үүрэгдсэн.
Авлигатай тэмцэх газар оны өмнө жилийн эцсийн тайлангаа танилцуулахдаа төрийн албанд хууль зөрчиж томилогдсон 800 орчим албан хаагч байгааг мэдээлж байсан. Шүүр ажиллагааны хүрээнд энэ хүмүүсийг чөлөөлөх ажлыг зохион байгуулалттайгаар хийнэ.
Авлигаар хураагдсан мөнгө хөрөнгийг тулгамдсан салбарт ашиглах шаардлагатай гэж үзэж байна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд УИХ хууль батлах ёстой. Өнөөдрийн зохицуулалтаар хураагдсан мөнгө Төрийн санд, хөрөнгө төрийн бүртгэлд ордог. Төрийн санд оруулсан хөрөнгийг өөр зүйлд зарцуулах боломжгүй байгаа. Тиймээс хуулийг өөрчилснөөр нийгмийн тулгамдсан асуудалд зарцуулах нөхцөл бүрдэнэ" гэсэн мэдээллийг өглөө.
Б.Хэрлэн
Уншиж байна |