Монгол Улсын саалийн үнээ гэгддэг Эрдэнэ үйлдвэрийн орлого зарлагын мэдээлэл хэзээнээс олны анхаарлыг татсаар ирсэн.
Тус үйлдвэрийн хувьд он гарснаас хойш хэд хэдэн анхаарал татах гүйлгээг хийсэн байна. Тухайлбал, өнгөрсөн нэгдүгээр сард ХОЁР тэрбум гаруй төгрөгөөр автобус худалдан авчээ. Мөн тус үйлдвэр нэгдүгээр сард цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий 327 төрлийн зарлагын гүйлгээ, хоёрдугаар сард 228 төрлийн зарлагын гүйлгээ, энэ сард одоогоор 75 төрлийн зарлагын гүйлгээ хийгээд байна.
Энэ сард хийсэн гүйлгээний ихэнх нь томилолтын зардал гэсэн утгаар шилжүүлэгджээ. Нийт 200 гаруй сая төгрөгийг томилолтын зардалд гэсэн утгатайгаар шилжүүлсэн байгаа юм. Анхаарал татаж байгаа зүйл нь уг зардлуудын цөөхөн хэд нь Эйр транс ХХК-ийн данс руу шилжсэн бол бусад нь харилцагч байгууллагын нэр заалгүйгээр "бүртгэлийн дугаараар" гэсэн нэртэйгээр "батлагдсан төсвийн дагуу томилолтын зардал" гэсэн гүйлгээний утгаар шилжүүлэгдсэн байна.
Уншиж байна |