Зөвлөлтөд үйлдвэрлэсэн, МиГ-29 дөрвөн сөнөөг онгоцыг Польш улс Украин руу илгээхээр болжээ. Эдгээр онгоцыг ойрын үед илгээх бөгөөд цаашид ч энэ төрлийн тусламж үзүүлнэ гэж Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда мэдэгдсэн байна.
ОХУ түрэмгийлж эхэлснээс хойш Украин сөнөөгч онгоц нийлүүлэхийг Барууны орнуудаас удаа дараа хүсэж байсан бөгөөд Польш сөнөөгч онгоц илгээх болсон нь Украин хүсэлтэд албан ёсоор хариу өгч байгаа анхны тохиолдол болж байгаа юм.
Эрх чөлөө радиогийн мэдээлснээр, Чехийн Ерөнхийлөгчтэй уулзсаныхаа дараа онгоц өгөхөөр болсон талаараа Дуда мэдэгдсэн байна. Украин руу өгөх гэж байгаа онгоцууд нь 1995 онд Чехээс Польш авсан сөнөөгч онгоцууд аж. Одоо Польшид 28 нэгж МиГ-29 онгоц байгаагаас 16 нь хэвийн ажиллагаатай байгаа гэж Дуда мэдэгджээ.
Зөвлөлтийн үед үйлдвэрлэсэн МиГ-29 онгоцыг Украины Агаарын цэргийн хүчин дайн эхлэхээс ч өмнө ашиглаж байсан. 2022 оны мэдээллээр Украинд энэ төрлийн 51 онгоц байжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |