Ц.Хуланг Төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр цагдан хорьсон. Тэгвэл түүнийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан байна.
Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 20-нд нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Ц.Хуланд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, шүүхээс түүний нэг сар цагдан хорих шийдвэр гаргасан.
Үүний дараа хоёрдугаар сард түүнийг дахин нэг сар хорих шийдвэр гаргасан. Тэгвэл өчигдөр шүүхээс түүнийг цагдан хорих хугацааг сунгахаар шийдвэрлэжээ.
Уншиж байна |