Газар хөдлөлтийн улмаас асар их хохирол амссан Туркэд дахин байгалийн гамшиг тохиолоо. Энэ удаад үргэлжлэн орсон аадар борооны улмаас олон хүн гэмтэж бэртэн, амиа алдсан харамсалтай үйл явдал болжээ.
Коммерсант агентлагийн мэдээлснээр, Шанлыурфа хотод орсон аадар борооны улмаас ойролцоох суурин, тосгодод үер бууж, орон сууц болон байгууллагуудын барилгын доод давхрууд усанд автжээ. Аюултай нөхцөл байдал үүссэн тул онц шаардлагагүй бол тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг орон нутгийн эрх баригчид уриалсан байна.
Үер буусны дараа хэд хэдэн хүн цахилгаан гүйдэлд цохиулж, зарим нь автомашинтайгаа урсан, дарагдсаны улмаас амиа алджээ. Мөн орон сууцны хонгилын давхраас таван цогцос олсон байна. Ингэснээр урьдчилсан мээдэллээр, амиа алдсан хүний тоо 12-т хүрчээ. Байгалийн гамшиг нүүрлэсэн газарт аврагчид ажилалж байгаа аж. Үерийн улмаас сургуулиудын үйл ажиллагааг зогсоож, орон нутгийн эмнэлгийг хаажээ.
Тунадсын хэмжээ 150 мм-т хүрсэн нь жилийн нормын гуравны нэгийг эзлэж байгаа гэнэ. Энэ нь сүүлийн жилүүдэд орсон хамгийн хүчтэй аадар бороо гэж Шанлыурфа хотын дарга Салих Айхан мэдэгдсэн байна. Энэ хот хоёрдугаар сард болсон газар хөдлөлтийн голомтоос холгүй оршдог, газар хөдлөлтийн улмаас ихээхэн хохирол амссан юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |