Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Макрон тэтгэврийн шинэчлэлийн хуулийг баталж чадахгүй бол парламентаа тараана
2023-03-16

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон гуравдугаар сарын 15-ны өдөр Ерөнхий сайд Элизабет Борн болон тэтгэврийн насыг нэмэх асуудалтай холбоотой бусад сайд нартай уулзжээ.

 

Энэ уулзалтын үеэр тэтгэврийн шинэчлэлийн хуулийг батлахгүй бол парламентын Үндэсний хурлыг тараах талаар хэлэлцсэн гэж Франс Пресс агентлаг мэдээлсэн байна. Гэхдээ хуулийн төслийг дэмжиж чадахгүй бол Үндэсний хурлыг тараана гэсэн албан шийдвэрийг эрх баригчид одоогоор гаргаагүй гэж эх сурвалж онцолжээ. 

 

Энд дуулгахад, Францын Засгийн газар 2030 он гэхэд тэтгэвэрт гарах насыг 62 байсныг 64 болгон нэмэхээр төлөвлөж байгаа юм. Тэтгэврийн насыг 2023 оны есдүгээр сараас эхлэн аажмаар нэмэх аж. Францын сенат энэ хуулийн төслийг гуравдугаар сарын 12-ны өдөр дэмжсэн бөгөөд хуулийг батлахад Үндэсний хурлын гишүүд дэмжих шаардлагатай юм байна. Харин ард иргэд үүнийг эсэргүүцэж, он гарснаас хойш удаа дараа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байгаа юм. Сүүлд хийсэн судалгаанаас харахад тэтгэврийн шинэчлэлийг францчуудын 67 хувь нь эсэргүүцэж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Тийм шүү Тэг Манай УИХ ч гэсэн дээ Татганасан голоо цохьсон юмнууд 0лигтой ч шийдвэр гаргаж чадахгүй Заавал ард түмний цуснаас сорсон сэтгэл санаа ядаргаанд оруулж нойр хоолноос нь хассан хязгаарлаж хяссанаас ард түмэнд хавдар хайрлагчид Хорт хавдрын эх үүсвэр вирус нь төр засагтаа УИХд байна шд Хүүхэд залуус нь хорт хавдар гэсэн галт тэргэнд бүгд суусан Олон болгоно гэсэн ч хордож цөөрч байгаа монголчууд Үг үйлдэл хоёр чинь зөрж шагнал гардуулж ихэмсэглэвч хорт бодлогын чинь хариуд хүүхэд залуус ч хавдар өвчин тусчхаж Эрүүлжүүлэлгүйгээр шагнал гардуулаад яах вэ Цаас төмөр хоёр чинь олон болохыг итгэхгүй байна
2024-01-09
Зочин:
Тэр ЕХ чинь яагаад европын орнууддаа санаа тавьдаггүй юм бэ? ЕХ нь европын орнууддаа санаа тавьдаггүй юм бол ЕХ гэж байгаад яах юм бэ? ЕХ нь зөвхөн дайн үймээн дэгдсэн улс орнууд болон хууль бус дүрвэгсдэд санаа тавьдаг хачин байгууллага байна.
2023-03-16