Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Япон БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
2023-03-16

Гуравдугаар сарын 16-нд Хойд Солонгос тив алгасагч баллистик пуужин харвасан талаарх мэдээлэл гарсан. Энэ үйл явдалтай холбоотойгоор Япон улс БНАСАУ-д шийдэмгий эсэргүүцэл илэрхийлснийг Коммерсант дамжуулжээ. 

 

БНАСАУ-ын өнөөдөр болон урьд өмнө нь баллистик пуужин харвасан үйлдэл нь Японы аюулгүй байдал төдийгүй олон улсад аюул заналхийлж байна гэж Японы засгийн газар мэдэгдсэн байна. Эдгээр үйлдэл нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчиж байгаа тул Япон улс Хойд Солонгосын өдөөн хатгалгыг эрс шүүмжилж, эсэргүүцэл илэрхийлж байгааг цохон тэмдэглэжээ. 

 

Японы Батлан хамгаалах яамны мэдээлснээр, Хойд Солонгос пуужин харвасны улмаас Японы тэнгисийн болон агаарын хөлөгт хохирол учраагүй, пуужин харвасантай холбоотой мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин