Олон улсын атомын энергийн агентлагийн шинжээчид Ливид байх полигоноос их хэмжээний уран алдагдсаныг илрүүлжээ. Энэ талаар тус агентлагийн Ерөнхий захирал Рафаэль Гросси мэдэгдсэнийг AFP дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, 2,5 тонн ураны хүдрийн баяжмал бүхий 10 торх Ливийн эрх баригчдын мэдүүлсэн газарт нь байхгүй, алга болсон гэдгийг шинжээчид тогтоожээ. Улмаар цөмийн материалыг тээвэрлэсэн нөхцөл байдал болон одоо уран хаана байгааг тогтоохоор ажиллаж байгаа гэж Олон улсын атомын энергийн агентлаг мэдэгдсэн байна.
Ливи улс цөмийн зэвсэг боловсруулах хөтөлбөрөөс 2003 онд татгалзсан юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |