Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас өнөөдөр /2023.03.16/ хэвлэлийн хурал хийлээ.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ
" Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар хэн нэгэн этгээдэд газар бэлэглэх ямар ч боломжгүй. Дуучин Д.Болд бол газар олгогдсон олон иргэний дунд орсон асуудал, 2.7 га газар олгоогүй. БОАЖЯ-наас өнгөрсөн хугацаанд аль болох газар олгохгүй байх чиглэлийг баримталж ирсэн. Ер нь бол олгох газар ч байхгүй.
Сайдаар томилогдсоны дараахан Богдхан Уулын дархан цаазат газарт 5594 га газрыг хамгаалалтын бүсэд албан ёсоор шилжүүлсэн. Тухайн газар нутгийг ашиглахаас урьдчилан сэргийлсэн арга хэмжээг авсан.
2023 оны 01 дүгээр сарын 01-нээс газрыг зөвхөн дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтаар олгох Зөвшөөрлийн хууль хэрэгжиж эхэлсэн. Тусгай хамгаалалттай газар нутагт дуудлага худалдаа гэх ойлголт байхгүй. Зөвхөн төслийн сонгон шалгаруулалт хэлбэрээр газар олгогдоно.
Дуучин Д.Болд долоон жилийн өмнө Нүхтийн аманд орон сууц буюу хаус худалдаж авсан юм билээ. Энэ үйл ажиллагаатай холбоотой үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарах болж, газар олголт хийгдсэн. Сошиалд яриагдаад байгаа шиг 2,7 га газар биш, бэлэглэлийн гэрээ бол бас биш. Харин хуульд заасан газрыг нь олгосон" гэв.
Уншиж байна |