Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Богдын ээж: Миний хүү таны үр хүүхэд, ач зээ, балчир дүүгээс ялгаагүй нэгэн бяцхан монгол хүү
2023-03-16

XIV Далай лам Энэтхэгийн Дарамсала хотыг Зүглэг Хан дуганд болсон авшиг хүртээх ёслолын үеэр МОНГОЛ ХҮҮ 10 ДУГААР БОГДООР тодорсныг зарласан. 

 

 

Тэгвэл 10 дугаар Богдын ээж нийгмийн сүлжээндээ нэгэн хүсэлт бичжээ. Тэрбээр "Балчир хүүгийн маань зурагтай элдэв бусын мэдээг олон нийтийн цахим сүлжээгээр ямар нэгэн цензургүйгээр явуулж, дөнгөж шинээр нээгдсэн эзэнгүй олон зуун хуурамч дансаар дайралт заналхийлэлтэй, олон арван сайтуудаар олон давтамжтай явуулж байгааг анзаарлаа. 

 

Насанд хүрээгүй хүүхдийн зургийг эцэг, эх асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр ашиглах, тараахыг хориглосон хуулийн заалттай байдаг. Сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэн та бүхнийг ёс зүйн зарчим, баримт нотолгоон дээр үндэслэн аливаа асуудалд хандахыг, мөн нийгмийн сүлжээний хэрэглэгчид та бүхнээс аливаа мэдээлэлд шүүлтүүртэй, нухацтай хандахыг хүсэж байна. 

 

Миний хүү таны үр хүүхэд, ач зээ, балчир дүүгээс ялгаагүй нэгэн бяцхан монгол хүү гэдгийг та бүхэн маань тунгаах хэрэгтэй. Аливаад ёс суртахуун, саруул ухаан, үнэн эх сурвалжийг эрхэмлэн, холч ухаанаар хандаж, нинж сэтгэлийг түгээх нь бидний үр хойчдоо үлгэрлэх хамгийн үнэт зүйл юм" гэжээ.

Shuud.mn
Сонин хачин
Ард:
Эцэг, эхгүй хүмүүсын ая данг тогтоох бэрх дээ. Дараа нь магадгүй улицгааж ч мэднэ. Жин явж байна, жигэр ... Бүү анхаараа гайхам ээж ээ.
2023-03-16
өрөө төл:
мундаг өндөр боловсролтой хүмүүс хүүхдээ ингээд Богд болгоод, шашинд оруулаад бхын, хачирхалтай биш гэж үү? Богдын ээж, эмэг эх хоёр нь Хөгжлийн банкны өрөө төлөөч ээ? ичдэггүй авгай нар!
2023-03-16
Зочин:
Богдын дүр тодорлоо гээд манай улсад ямар сайн юм болох юм, ер ойлгохгүй байна.
2023-03-16
Хүүхэд гэдэг талаасаа хотол олноороо эхлээд хүндэтгэн үзэх хэрэгтэй байхаа. Ном сургаалиа судлаад ирэхийн цагт сүслэн хүндэтгэх нь зөв болов уу.
2023-03-16
Архичин ажилгүй авилга авдаг нөхдүүд л элдэв юм бичиж бгаа
2023-03-16
Энэбиш дарга хаалгатай хүн байжээ
2023-03-16