Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Засгийн газрын “5Ш” ажиллагааг бодлогоор дэмжихээ мэдэгдсэн УИХ-ын даргад талархал илэрхийллээ
2023-03-15

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2023.03.15) Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилт, мөн Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлтийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

 

 

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганыг авлигын эсрэг чуулган хэмээсэн Улсын Их Хурлын даргын байр суурийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан цохон тэмдэглэв. Энэ хүрээнд хууль тогтоох дээд байгууллага Засгийн газрын авлигатай тэмцэх “Таван Ш” ажиллагааг бодлогоор дэмжиж ажиллахаа мэдэгдсэн Улсын Их Хурлын даргад тэрбээр талархал илэрхийлсэн юм.

 

 

Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөнд “Ковид-19” халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого, Хүний хөгжлийн бодлого, Эдийн засгийн бодлого, Засаглалын бодлого, Ногоон хөгжлийн бодлого, Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого гэсэн 6 бүлэг, 23 зорилго, 300 төсөл, арга хэмжээ тусгагдсан. Төлөвлөгөөний биелэлт 2022 оны жилийн эцсийн байдлаар дунджаар 67.5 хувь байна. Энэ нь 2022 оны эхний хагас жилийн хэрэгжилттэй харьцуулахад 19.4 хувиар өссөн үзүүлэлт юм.

 

Төлөвлөгөөнд тусгагдсан нийт 300 төсөл, арга хэмжээнээс 77 арга хэмжээ үр дүнтэй хэрэгжсэн буюу 100 хувийн биелэлттэй, 118 төсөл, арга хэмжээ тодорхой үр дүнд хүрсэн буюу 70-99 хувийн биелэлттэй, 83 арга хэмжээ эрчимжүүлэх шаардлагатай буюу 30-69 хувийн биелэлттэй, 22 арга хэмжээ үр дүнгүй буюу 0-29 хувийн биелэлттэй тус тус үнэлэгдсэн байна.

 

 

Монгол Улсын Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 203 дугаар тогтоолоор баталсан бөгөөд үүнд 6 бодлого, 259 зорилтын хүрээнд 1087 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 2022 оны байдлаар 69.8 хувийн /өссөн дүнгээр 39.3 хувь/ хэрэгжилттэй байна.

 

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 18.4-д заасны дагуу Засгийн газар Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлд аудит хийлгэхээр жил бүрийн 02 дугаар сарын 01-ний дотор Төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлж, 03 дугаар сарын 15-ны дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлдэг бөгөөд Улсын Их Хурал 04 дүгээр сарын 01-ний дотор хянан хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

Shuud.mn
Сонин хачин
Gobi Altai:
Амараясгалан өөрийгөө шүүрдээрэй. Том шүүрээр шүүрдэхгүй бол шүүрдэгдэхгүйгээр болж байгаа шүү. Их том юмбий шүү дээ хөөрхий зайлуул даа
2023-03-16