Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Нөөцийн махыг 431 цэгээр худалдаж эхэллээ
2023-03-15

Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор ХХААХҮЯ-аас 12 бэлтгэн нийлүүлэгч сонгон шалгаруулж, хаврын улирлын хэрэгцээнд зориулан 7858.9 тонн махны нөөц бэлтгэсэн. Тэгвэл өнөөдрөөс нийслэлийн есөн дүүргийн 431 цэгээр нөөцийн махыг худалдан борлуулж эхэллээ.

 

УБЗАА-ны Худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Бумцэнд:

 

 

-Нөөцийн мах борлуулах цэгийн тоог дүүрэг, хороодын хүн ам, байршил зэргийг харгалзан тогтоосон. Дунджаар нэг хороонд 2-3 дэлгүүр ноогдож буй. Борлуулалтын цэгүүдийг сонгохдоо тухайн дэлгүүрийн санхүүгийн чадамж, хөргөгч, хөлдөөгчийн багтаамж болон татварын цахим системд холбогдсон, эсэх зэрэг үзүүлэлтийг харгалзсан. Нөөцийн хувьд 30 хувь нь үхэр, 65 хувь нь хонь, таван хувь нь ямааны мах. Нийслэлийн зүгээс нөөцийн махны худалдааг хариуцан ажиллана. Үүнтэй холбогдуулан нөөцийн махны хадгалалт, чанар, аюулгүй байдал, савлагаанд хяналт шалгалт хийж, худалдаанд гаргах бэлтгэл ажлыг хангасан хэмээлээ. Түүнчлэн махны борлуулалтаас хамаараад худалдах цэгүүдийг нэмэх боломжтойг тэрбээр мөн онцолсон.

 

 

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны “Саруул” супермаркетын худалдагч О.Мөнхцэцэг:

 

-Манай дэлгүүр энэ жил анх удаа нөөцийн мах борлуулж байна. Өнгөрсөн жилүүдэд худалдан авагч нар нөөцийн мах их асуудаг байсан. Өнөөдрийн байдлаар бид “Агро нэгтгэл трейд” ХХК-иас 100 кг үхрийн, 100 кг гаруй хонины мах аваад байна гэлээ.

 

 

Нөөцийн махны үнийг ХХААХҮЯ тогтоодог бөгөөд энэ жил үхрийн ястай мах 10700 төгрөг, хонины ястай мах 8600 төгрөг, ямааны ястай мах 6400 төгрөгийн ханштай байна.

 

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Shuud.mn
Сонин хачин
Зариган:
Zaragdaj bgaa unless DEEGUUT UNE TOGTOOLOO, NOVSH YUM AA
2023-03-15