Нийтийн эзэмшлийн талбайд барилга байшин барих зөвшөөрөл өгсөн эрх мэдэлтнүүдийн жагсаалтыг гаргаж, Засгийн газарт танилцуулах үүргийг БХБ-ын сайд Ц.Даваасүрэнд өглөө.
Улаанбаатар хотын хэт төвлөрөл, дэд бүтцийн хүрэлцээ муутайгаас үүдэн сургууль, эмнэлэг, цэцэрлэгийн гадна болон спорт талбайд их хэмжээгээр барилга барьсан байдаг. Энэ асуудлыг цэгцэлж, алдаа дутагдлыг арилгах ажлын хэсэг ажиллаж байгааг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ.
Ерөнхий сайдын зүгээс Гэр бүл хүүхэд залуучуудын газар хүүхдийн хүчирхийллийн эсрэг бодитой ажил хийж чадаж байгаа эсэхэд дүгнэлт хийж, бодитой ажиллах нөхцөлийг ойрын хугацаанд бүрдүүлэх үүргийг ЗГХЭГ-ын даргад өгчээ. Мөн хүүхдийн эрхийг хамгаалах хуулийг чангатгаж, УИХ-д өргөн барих үүргийг өгсөн байна.
2022 онд 92 хүүхэд бэлгийн болон бусад төрлийн хүчирхийлэлд өртсөн тоон мэдээ байна.
Уншиж байна |